МАН-ын Удирдах Зөвлөл 26 тойрогт 76 мандаттай хувилбарыг дэмжлээ

     Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр “Аймаг нэг тойрог” гэсэн  сонгуулийн хувилбарыг  санал болгосон.  Энэ нь 2008 оны сонгуулийн хувилбар гэсэн үг. Ерөнхий сайдын энэ саналыг МАН-ын Удирдах зөвлөл хэлэлцэж эцэслэн шийдвэрлэж, 26 тойрогт 76 мандаттай хувилбарыг дэмжижээ.

МАН-ын Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийн талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Энэ долоо хоногт УИХ-ын Сонгуулийн хуулийг хэлэлцэх болсонтой холбоотойгоор МАН-ын Удирдах зөвлөл, бүлэг хуралдлаа. УИХ-ын нэр бүхий гишүүдийн зүгээс 50+26 буюу холимог тогтолцоог өргөн барьсан байсан. Гэтэл энэ хувилбар нь Үндсэн хуультай зөрчилдөнө гэдгийг намын гишүүд хэлсэн. Тиймээс цэвэр мажоритар тогтолцоогоор сонгууль явуулах нь зөв гэж үзсэн. Ингээд Удирдах зөвлөл ярилцаад 2008 онд явж байсан томсгон мажоритар систем буюу олон мандаттай тогтолцоог дэмжлээ. Бүлгийн гишүүд энэ хувилбар дээр санал нэг байгаа. Аймаг, дүүргүүд томсгон нэг тойрог байна. дотроо хэд хэдэн мандаттай байна” гэдгийг тодотгосон юм.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “2008 оны сонгуулийн тогтолцоотой адил хувилбараар ирэх оны сонгуулийг явуулахаар санал нэгдлээ. Сул тал нь нэг намын нэр дэвшигчид хоорондоо өрсөлдөх магадлалтай гэж ярьдаг. Улс орны хөгжил ирээдүйг бодвол томсгосон тойргоор явуулах нь зөв. Төсвийн хөрөнгө оруулалтыг жижиг тойргуудад хуваарилах бус аймаг, дүүргээ бүхэлд нь хөгжүүлэх байр суурьтайгаар энэ хувилбарыг оруулж ирж байгаа юм” гэсэн байр суурийг мөн илэрхийлээд байгаа юм.

Харин одоо Удирдах зөвлөлийн энэ шийдвэрийг УИХ дахь олонхийн бүлэг хэлэлцэж саналаа нэгтгэх болж байна.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Зочин - 202.9.40.492019-12-17 02:43:00

За тэгээд дараа нь нөгөө 2008 оных юм болов доо. Одоо хөөрцөглөх ч яахав.

Зочин - 202.9.40.492019-12-17 02:43:00

За тэгээд дараа нь нөгөө 2008 оных юм болов доо. Одоо хөөрцөглөх ч яахав.

Зочин - 202.9.40.492019-12-17 02:43:00

За тэгээд дараа нь нөгөө 2008 оных юм болов доо. Одоо хөөрцөглөх ч яахав.

Zorig - 67.247.8.1852019-12-16 16:43:10

ODOO L ZUV AJILLAJ EHELLEE BURUU GARUUD