С.Оюунцэцэг:61 хуудас хавтаст хэрэгт миний үйлчлүүлэгчийг буруутгах нэг ч нотлох баримт байхгүй

Т.Чимгээгийн өмгөөлөгч С.Оюунцэцэг өнөөдөр УИХ дахь ШИНЭ намын зөвлөлийн хуралд оролцож, дараахь мэдээллийг өглөө. Тэрээр хэлэхдээ:

Хэргийн газарт үзлэг хийхэд гарсан хурууны хээ, гутлын мөр, үс гэхчлэн олон баримт бий. Эдгээрээс энэ хэрэгт холбоотой гээд байгаа Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт холбогдох ямар ч баримт гараагүй. ДНК-ийн шинжилгээгээр ч нотлогдоогүй.

Хэрэг гарах үед шатан дээр байсан гэх хоёр хүү, С.Зориг агсны гэргий Булган нарын гурван гэрчийг оролцуулж таньж олуулах ажиллагаа хийсэн. Тэд энэ хүмүүсийг биш, эмэгтэй нь өндөр, эрэгтэй нь намхан хүн байсан гэж хэлсэн нь тухайн үеийн цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах шугамаар зарлагдсан мэдээлэл болон сонин хэвлэлүүдэд нийтлэгдсэн байдаг. Гэтэл миний үйлчлүүлэгч нөгөө хоёр хүнээсээ 20 хүртэл см-ээр намхан. Тиймээс эмэгтэй нь өндөр байсан байтал одоо яагаад намхан болчихов оо гэдгийг анхаарч үзэх ёстой байсан. Таньж олуулах ажиллагаа болон анхан шатны шүүх хуралд оролцсон өөр хоёр гэрч өмнө нь өгсөн “би энэ хүмүүсийг таньж байна” гэсэн мэдүүлгээсээ буцсан байхад тэднийг шийтгэсэн. Мөн холбогдох шинжээчдийн дүгнэлтээр энэ хүмүүсийг хэрэгт холбох нэг ч дүгнэлт гараагүй.

Ц.Амгаланбаатар “би алсан шдээ” гээд байхад энэ хүнийг хоёр жил гаруй хугацаанд гэрчээр байцаасан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтойгоор зөрчсөн хэрэг.
Ц.Амгаланбаатарыг гэрч болгосон нь бусад хүмүүсийг дарамтлуулах зорилготой байсан. Монгол Улсын түүхэнд хоёр жил гаруй гэрчээр байцаагдсан түүх байдаггүй.

Ц.Амгаланбаатар Б.Содномдаржаа руу 263 удаа, Т.Чимгээ рүү 49 удаа мэссэж бичсэн байдаг. Гэтэл Амгаланбаатар өөрөө мэссэж бичиж чадахгүй гэж хэлдэг. Шоронгоос бичээд байсан тэр дугаарын эзний нэр тодорхой, регистерийн дугаар тодорхой байгаа учраас өмгөөлөгч нар энэ хүний утас яагаад Амгаланбаатарт очсоныг шалгуулах хүсэлт тавьсан ч шалгаагүй. Эдгээрээс дүгнэхэд, энэ хүмүүсийг зөвхөн яллах талаас нь шалгаж байсан нь тодорхой харагддаг.

Өмгөөлөгчийн хувьд хавтаст хэрэгтэй танилцахад зөвхөн нүд нь гарсан залуучууд 20-30 мин зайтай солигдож, хянаж байсан. 00 оръё гэхээр “та зөвшөөрсөн үед л өрөөөнөөс гарна шүү” гэдэг, тэгээд буутай хүмүүс 00 руу дагаж ордог. Сүүлдээ гэр бүлийнхэн рүү маань халдаж эхэлсэн. Хүүхдийг маань хар тамхины хэрэгт холбож шалгаж эхэлсэн, дараа нь хэрэгсэхгүй болгосон. Өмгөөлөгчдөд хэргийг нь хүлээлгэ гэсэн шаардлага тавьж, шахаж байсан. Үйлчүүлэгч өөрөө “хэрэг хийгээгүй ээ” гээд байхад өмгөөлөгч нь “чи хэрэг хүлээчих” гэж хэлэх эрх байхгүй. Эрүүдэн шүүхтэй холбоотой хуралд явж байхад хажуунаас машинтай ирж мөргөх, араас дагах, утас чагнах зэрэг дарамт байнга үзүүлдэг байсан. Энэ хуралд оролцсон өмгөөлөгч нараас ганцхан би үлдсэн. Бусад өмгөөлөгч нар ямар нэг шалтгаанаар өмгөөллөөсөө татгалзсан. Ямар нэг дарамт шахалтаар л өмгөөлөгч хүн алга болох байх.

61 хуудас хавтаст хэрэгт миний үйлчлүүлэгчийг буруутгах нэг ч нотлох баримт байхгүй.
Өмгөөлөгч нар 5 хоног шүүх хурал дээр маргалдсан. Шүүгч нар хэлэхдээ “хамгийн сүүлд хийсэн гүйцэтгэх ажиллагааны шугамаар олдсон нотлох баримтад үндэслэж яллаж байна гэсэн. Тэр нь яг ямар нотлох баримт юм бэ гэхээр эх сурвалж нь нууц гээд үзүүлээгүй.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Э - 202.9.40.282019-12-16 18:00:57

Энэ гэмгүй хоерыг сулалаачээ улс эх орноо худалдаж идэж уусан хулгайчуудаа барьж хориоч юунаас нь айгаад бгаан 16 настай нусан буунууд хүн алаад явахуу локигоор бодход зүүдлэхгүйшдээ хэн нэгний шүүхийн гадуур үлдэх хүний зорилго бололтой

Хүн - 61.69.235.942019-12-16 16:33:29

Энэ хүн ёстой мундаг өмгөөлөгч юм аа эцсээ хүртэл явсан даа амжилт