З.Баянсэлэнгэ нарт холбогдох шүүх хурал баасан гарагт болно

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2019.10.21-ний өдөр шүүгдэгч З.Баянсэлэнгийг цагдан хорих шийдвэр гаргасан. Улмаар 2019.11.28-ны өдөр үргэлжлүүлэн хорих шийдвэрийг гаргасан юм.
Харин өнгөрсөн баасан гарагт /2019.12.13/ сайд асан З.Баянсэлэнгэ өөрийн нүүр хуудсаараа дамжуулан, суллагдсан гэдгээ мэдэгдсэн. Түүнийг шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 14:30 минутад товлогдоод байна.
Хэргийг сануулбал, З.Баянсэлэнгийг Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Бэрэн групп” ХХК-ийн барьсан “Хангай” хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч, улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй гэх хэргээр хуулийн байгууллагаас гурван жил гаруйн хугацаанд шалгаж байгаа юм.

Сэтгэгдэл бичих