Аваргууд өрсөлдөгчдөө дийлсэнгүй

 Хацу башёгийн гурав дахь өдөр дээд зиндаанд анх барилдаж буй Кирибаяма маэгашира Икиойг ёрикири,Тамаваши комүсүби Абиг ошидаши мэхээр ялсан бол Азумарюү маэгашира Тэрүцуёошид ёрикиригээр дийлэгджээ.Манай гурван бөхийн даваа,унаа адилхан 2:1 болоод байна.Ёкозүна Какурюү урьд нь тав давж,хоёр унасан маэгашира Хокутофүжид ошидашигаар,ёкозүна Хакухо маэгашира Миёгирюүд цукиотошигоор ялагдав.Хакухо өмнө нь Миёгирюүг 20 давж,ганцхан унаж байсан юм.Хоёр аварга маань нэг даваа,хоёр унаатай болжээ.


Өнөөдөр Кирибаяма Токушёорюүтэй,Азумарюү Котоэкотой,Тамаваши Митакэумитай,Хакухо Хокутофүжитэй,Какурюү Миёгирюүтэй хүч үзнэ.Манай бөхчүүлийн өрсөлдөгч нар маэгашира цолтнууд аж.

Сэтгэгдэл бичих