Хакухо тэмцээнийг орхиж,Какурюү өвдөг шороодлоо

         Хацу башёгийн дөрөв дэх өдөр ёкозүна Хакухо өрсөлдөгч маэгашира Хокутофүжитэйгээ барилдсангүй.Эзэн хааны цомыг 50 хүртэх зорилготой их аваргын башёг орхисон шалтгаан нь одоогоор тодорхойгүй байна.Тэрээр тэмцээний гурав дахь өдөр маэгашира Миёгирюүд унасан билээ.Харин ёкозүна Какурюү өмнө нь ес унаж,11 давсан маэгашира Миёгирюүгийн барьцгүй түлхэх мэхэнд тэссэнгүй,даваа,унаа нь 1:3 болов.Мөн Кирибаяма маэгашира Токушёорюүд ёритаошигоор,Тамаваши маэгашира Митакэумид ошидашигаар ялагдаж,Азумарюү маэгашира Котоэког хатакикомигоор давлаа.Азумарюүгийн даваа,унаа 3:1,Кирибаяма,Тамаваши нарынх 2:2.                               

Өнөөдөр Кирибаяма маэгашира Шимоноумитэй,Азумарюү  маэгашира Токушёорюүтэй,Тамаваши озэки Такакэйшёотой,Какурюү маэгашира Митакэумитэй барилдана.       

                           

Хацу башёг дөрвөн даваатай маэгашира Тэрүцуёоши,Кагаяки,Хокутофүжи,Шёодай нар тэргүүлж байна.

Сэтгэгдэл бичих