Тамаваши дахиад нэг унавал чансаа буурна

 Мэргэжлийн сумогийн шинэ оны анхны тэмцээн Токио хотын "Рёогокү Кокугикан" ордонд үргэлжилж байна.Башёгийн ес дэх өдөр Кирибаяма Б.Лхагвасүрэн экс озэки Котошёогикүг окуридашигаар ялсан бол Азумарюү С.Тодбилэг маэгашира Саданоумид,Тамаваши Б.Мөнх-Оргил озэки асан Точиношинд барьцтай түлхүүлэн дийлдэв.Хоёр даваа,долоон унаатай Тамаваши үлдсэн зургаан барилдаанд нэг л унавал чансаа буурах юм.Харин Кирибаяма,Азумарюү нар ижилхэн таван даваа,дөрвөн унаатай болоод байна.                               

Өнөөдөр Кирибаяма Цуругишёотой,Азумарюү тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд яваа Ютакаяматай,Тамаваши Миёгирюүтэй хүч үзнэ.             

Хацу башёг найман даваа,нэг унаатай хошуучилж буй маэгашира Токушёорюү,Шёодай нарын араас нэг даваа дутуу маэгашира Кагаяки,Ютакаяма,озэки Такакэйшёо нар нэхэж байна.

Сэтгэгдэл бичих