Сайд Ё.Баатарбилэг 2 тэрбумаар косметик засвар л хийнэ шүү дээ гэнэ үү?


   Боловсролын сайд Ё.Баатарбилэг томилогдсон цагаасаа хойш соёлын өвд халгаатай  ч юмуу, хайртай ч юмуу сайдаар тодроод байгаа. Түүний үед Байгалийн түүхийн музей үнсэн товрог болж, түүхийн дурсгалт өвийн барилгууд нураагдах эсэхдээ тулаад байна.


Саяхан Live tv-ээр сайд Ё.Баатарбилэг өгсөн ярилцлагадаа Төв номын сан, Дуурийн театрын барилгыг 2 тэрбумаар засна. “2 тэрбумаар бол косметик засвар л хийнэ шүү дээ” гэж бүлт томорлоо. 2 тэрбум гэдэг асар их тоо.

 Анагаахын шинжлэх ухаанд “косметик хагалгаа” гэж гоо сайхны хагалгааг нэрлэдэг. Харин барилгын салбарт бол “косметик засвар” гэж мэргэжлийн үг хэллэг байдаггүй. Сайдтан  барилгын салбарын үгсийн санд шинэ мэргэжлийн нэр томъёо зохиосон бололтой. Санаа нь бол косметик засвар гэдэг нь өнгөцхөн будаг түрхэж, нялахыг хэлээд байгаа юм уу даа.

 Барилгын тендерийн ажил авсан компаниуд түүнээсээ ашиг олохын тулд хасаж, танаж, хумьж, хямгаддаг.  Бас дээдчүүдэд гар цайлгах ажил байдаг. Замаас бол нимгэлж, хямд төсөр материал ашиглах энэ тэр гэсэн шалгарсан олон аргуудад дадлагашсан компаниуд олон бий.

2 тэрбум гэдэг асар их мөнгөөр хасаж, таналгүй, чанартай, сэтгэл гаргаж хийвэл болохгүй юм байхгүй.  Эрхэм сайдтаны хэлснээр косметик засвар хийж, өнгийг нь сэргээж, хүний нүд хуурсан ажил хийвэл хэдэн тэрбум төгрөг байгаад ч бүтэхгүй.

Салбарын сайд нь анхнаасаа монголын үндэсний төгрөгийг үнэгүйдүүлж, 2 тэрбум юу ч биш гээд томорчихоор ажил авсан хүмүүст нь ч нээрээ 2 тэрбумаар юу хийх билээ гэж уужуу доторлох биз.

Түүнээс гадна Ё.Баатарбилэг сайд бас хорхойтой араатай , зуунга хүн бололтой. Ярилцлага өгөх үеэрээ гартаа цаас барьчихсан барилгын ажлыг эсэргүүцэж, бослого, тэмцэл гаргасан нэр бүхий улсын алдар, цол, гавъяа шагналтай хүмүүс байгаа. Хэрвээ барилга дээр ямар нэгэн асуудал гарвал дараа нь тэр хүмүүстэй ярина, тооцоотой гэх шахуу юм ярьлаа.  Гартаа барьсан цаас нь нөгөөх танхай хүмүүсийн нэр бүхий хар данс бололтой.

Ё.Баатарбилэг сайдад зуугдвал балрах нь ээ.

 

С.Хүлэг

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

зүү - 202.9.40.182020-01-21 14:43:28

Энэ өвөө юу юугаа косметик хагалгаанд оруулсан??үзлииин хөдөөний халтар байна.одоо иим байгаан урд нь сармагчин байждээ.цүнх баригч эргүү

shuud helehed - 202.179.25.1002020-01-21 12:36:29

buruu ulger duurail tegesgeed hiichih gesen msj

Zojin - 202.9.47.132020-01-21 12:33:33

Unen ug helsen b.na sh dee.Dramiin teatriin barilga soyoliin ov bish shuu dee.60 aad ond barigdsan odoo nuraaj shine saihan barilga barih heregtei.Uls mongotoi baigaa deeree saihan barilga barij soyol yrlagaa bodoh heregtei bolov yy.Ajil hiilgehgui nohduud soyoliin ov j geh shig olon um yaryad b.h um daa.Mongoljuudaa gej

Irgen - 66.181.161.1032020-01-21 09:10:43

Tosov ni tomrohiin hireer tom tom yrihii ni yana

irgen - 66.181.176.1952020-01-21 08:57:38

ovoo gar ymaa 2 terbumaar zugeer l zasvar ain

neeree huiten tsaraitai yumaa - 150.129.140.1182020-01-21 08:55:41

hahaha aimar daramtaulsan bn sh dee, ene gishuun saidad 2 terbum yu ch bish baih l daa ih mungutei yumaa

Hurlee - 13.43.10.392020-01-10 00:26:25

zaa daa

Doljoo - 15.28.44.122020-01-10 00:26:25

zaa nemsen bolhoor odoo asuudalgui