Зүүдэнд нь орсон тоонууд баян болгожээ

                             Америкийн Виржиниа мужийн Питерсберг хотын оршин суугч эмэгтэй зүүдэндээ харсан тоонуудыг лотерейн тасалбар дээр бичиж илгээгээд жекпот хожжээ.Хэдэн жилийн өмнө зүүдэндээ 7-12-14-21-27 гэсэн тоонуудыг харсан Роуз Жетер тэдгээрийг эргэж санаад лотерей тоглохдоо ашиглахдаа аз дагуулна гэж бодоогүй нь лав.Жетер мөнөөх тоонуудаа 2019 оны 12-р сарын 31-нд худалдаж авсан лотерейн тасалбар дээр бичээд илгээсэн нь 100 мянган доллар хожсон байна.Лотерейн зохион байгуулагчдын хэлснээр хожих магадлал 278256-аас ганцхан байсан гэнэ

Сэтгэгдэл бичих