Кирибаяма,Тамаваши нар даваагаа ахиуллаа

Хацу башёгийн арав дахь өдөр макүүчид анх удаа зодоглож буй Кирибаяма Б.Лхагвасүрэн маэгашира Цуругишёог ёрикиригээр,Тамаваши Б.Мөнх-Оргил маэгашира Миёгирюүг ошидашигаар ялж,давааныхаа тоог ахиулав.Кирибаяма зургаан даваа,дөрвөн унаатай,Тамаваши гурван даваа,долоон унаатай болоод байна.Харин Азумарюү С.Тодбилэг маэгашира Ютакаямад барьцгүй түлхүүлэн ялагдсанаар даваа,унаа нь тэнцэв.Тэд урьд нэгэнтээ таарахад манай бөх давсан юм. Дээд зиндаанд нэг ч унаагүй бөх үгүй ба есөн даваа,нэг унаатай маэгашира Токушёорюү,Шёодай хоёрын араас нэг унаа илүү маэгашира Кагаяки,Ютакаяма,озэки Такакэйшёо нар нэхэж байна. Өнөөдөр Кирибаяма нутаг нэгт Азумарюүтэй,Тамаваши маэгашира Хокутофүжитэй таарчээ.

Сэтгэгдэл бичих