Кирибаями нутаг нэгт Азумарюүг давав

Кирибаями нутаг нэгт Азумарюүг давав Хацу башёгийн 11 дэх өдөр Кирибаяма нутаг нэгт,маэгашира Азумарюүтэй анх удаа барилдаж,ёрикиригээр ялж,долоон даваа,дөрвөн унаатай болов.Азумарюүгийн даваа,унаа 5:6.Харин унах эрхгүй болоод байсан Тамаваши маэгашира Хокутофүжид цукиотошигоор ялагдсанаар ирэх гуравдугаар сарын тэмцээнд чансаа буурах болов.Түүний даваа,унаа 3:8. Тэмцээнийг арван даваа,нэг унаатай маэгашира Токушёорюү,Шёодай нар хошуучилж,маэгашира Кагаяки,Ютакаяма,озэки Такакэйшёо нар нэг даваа дутуу нэхэж байгаа юм. Өнөөдөр Кирибаяма Саданоумитэй,Азумарюү Икиойтой,Тамаваши Оношёотой барилдана.

Сэтгэгдэл бичих