“Алтан гран при”-аас хос алтан медаль хүртэв

ОХУ-ын Красноярскт Чөлөөт бөхийн бага дэлхийн аварга гэгддэг  И.Ярыгин агсны нэрэмжит 31 дэх удаагийн “Алтан гранпри тэмцээн”-ээс ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны тамирчид хос алтан медаль хүртлээ.

Тодруулбал, эмэгтэйчүүдийн 62 кг-ийн жинд ОУХМ Х.Болортуяа, 59 кг-ийн жинд ОУХМ Б. Шоовдор нар алтан медалийн эзэн болоод байна.

 

ОУХМ Б.Шоовдор нь 2015 онд тус тэмцээнээс алтан медаль хүртсэн бөгөөд ийнхүү хошой медальтан боллоо гэж “Аврагч” биеийн тамир техник-спорт  хорооноос мэдээллээ.

 

 

 

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар

Сэтгэгдэл бичих