Н.Төгсцогт Гари Рассельд хоёрхон оноогоор ялагдлаа

“PPL Center” спортын ордонд мэргэжлийн боксын WBC холбооны 57 кг-ийн жингийн дэлхийн аваргын тулаан боллоо.

Дэлхийн аваргын бүсийг эзэмшигч Гари Рассель карьертаа 30-1 гэсэн амжилттай байгаа бол Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт нэг ч ялагдал хүлээгээгүй 11-0 гэсэн амжилттай явсан бөгөөд өнөөдөр мэргэжлийн боксын анхны ялагдлаа хүлээлээ. Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт, дэлхийн аварга Гари Рассельтай тулсан юм. Тэрбээр 12 үеийн турш идэвхтэй тулалдсан ч 115:113 буюу хоёр оноогоор ялагдал хүлээлээ.  Тулааны дараа хоёр тамирчин хамтдаа зургаа авхуулсан байна. Энэ үеэр Гэри Рассель  Н.Төгсцогтод хандан Бэлтгэлээ сайн хийгээрэй. Чи удахгүй аварга болно. Би тэрийг мэдэрч байна гэж хэлсэн талаар зарим эх сурвалжууд мэдээлжээ. 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Төгсөө - 192.82.69.144Өчигдөр

Өнгөрсөн тэмцээнд л Төгсцогт биш болсон бсан Өнөөдөр бас л тэр тэсрэлтгуй унжгар гар гарч ирсэн Бэлтгэл биш бна шүү Ийм байдлаар мэргэжлийн спортод явахгүй ш дээ Уг нь ямар гоё боломж бсан бэ Гарри зүгээр л шоу хийчихлээ шүү

Зочин - 202.55.188.40Өчигдөр

Хэрвээ ялсан бол хоёрын хоёр оноогоор ялах байжээ.

Zochin - 103.57.92.131Өчигдөр

Delhiin shivshig bolloo shdee Odoo zodogoo tail

Харамсав - 150.129.141.65Өчигдөр

Хэтбухын сүнсийг тайвшруулах цаг хэзээ бол