Алслагдсан дүүрэгт амьдардаг бол бичиг баримтаа биедээ авч яваарай

Улсын онцгой комиссын шийдвэрээр өчигдөр /2020.02.20/ цагаан сарын баярын өдрүүдэд тууш замын болон 21 аймаг, нийслэл хотоос орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаах шийдвэрийг гаргасан билээ. Тодруулбал, ирэх ням /2020.02.23/ гарагийн 08:00 цагаас хоёрдугаар сарын 27-ны өдрийн 08:00 цаг хүртэл орон нутаг болон нийслэлээс гарах авто замын хөдөлгөөнийг бүрэн хориглосон билээ.

Дээрх өдрүүдэд жолооч нарыг 361-ын гарам, Гүнтийн даваа, Баянзүрх дүүргийн товчоо, Баруунтурууны товчоо, Эмээлтийн товчоо, Био комбинатын уулзвар, Өлзийтийн товчоо, Тууш зам, Хонхорын уулзвараар орж, гарахыг хориглох юм. 

Тэгвэл Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх дүүргүүдийн алслагдсан хэсэг болох Туул тосгон, Био комбинат, Өлзийт хороолол, 361 гарам зэрэг рүү орж гарахад жолооч нарын тэнд оршин суудаг болохыг тодорхойлсон иргэний бичиг баримт, тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээрх бүртгэлийн хаяг, албан байгууллагад ажилладаг болохыг нотолсон ажлын үнэмлэх, ажлын томилолт зэргийг биедээ авч явж, хяналт тавьж буй алба хаагчдад танилцуулж шийдвэрлүүлнэ. Иймд тухайн нэр дурдагдсан газар оршин суудаг иргэд цагаан сарын баярын өдрүүдэд бичиг баримтаа биедээ авч явахыг анхааруулж байна. 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

зочин - 43.242.243.2412020-02-22 14:35:55

Ахмадуудаа ,банкин ,дээр ,оочерлуулаад ,бужигнаж ,байна Зүгээр ,гүйлгээ хийлгэхгүй ямар зохион байгуулалтгүй юм бэ. Төрийн шийдвэрийг өөрсдөө зөрчсөн Чинзоригт хариуцлага тооцоо ч. Жирийн иргэнд хатуурхаад сүйд болох юм. Зам хаалаа чгэх шиг.

Зочин - 202.55.188.812020-02-22 13:20:08

Төрийн золголтыг болиулъя.

Зочин - 202.55.188.812020-02-22 13:17:40

Mөрийн золголт энэ тэр хийж балайрмааргүй байна. Ард иргэддээ золгохыг хориглочихоод өөрсдөө болохоор ёслоод унадаг. Энэ нь зарчмын хувьд таарахгүй. Яг л сая коронавирус гээд сургууль цэцэрлэгийг хаасан өдрөө төрийн ордонд худалдаа нээдэг шиг, хөл хориог тогтоосон мөртөө ахмадын зээл тарааж байх шиг утгагүй балай үйлдэл болно. Тэр төрийн 3 өндөрлөг гээд байгаа нөхдүүд шинийн 3 өдөр хариуцлагатай жижүүр хийж хотын дарга Амарсайхан шиг постууд дээр ажилла. Сонгуулийн реклам ч давхар болчихно.