Хятадад эдгэрсэн өвчтөнүүдээс коронавирус дахин илэрсэн нь тодорхой болжээ

Хятадын эмч нар эдгэрч, эмнэлгээс гарсан өвчтөнүүдээс коронавирус дахин илэрснийг нотложээ. 

Ухань хот дахь коронавирусийг эмчлэх  хэсгийн тэргүүн профессор Жао Зяньпин сэтгүүлчдэд ингэж хэлсэн байна. Түүний мэдэгдсэнээр, эдгэрсний дараа  коронавирусийн шинжилгээний сөрөг  хариутайгаар  эмнэлгээс гаргасан  хүмүүст  дахин шинжилгээ хийж үзэхэд эерэг хариу гарсан тохиолодлууд бүртгэгджээ. 



“Бээжингийн мэдээ” сонинд бичсэнээр,  профессор энэ байдлыг  шинжилгээний төгс бус байдал, лаборантуудын  гаргасан байж болох алдаа болон тодорхой өвчтөний бие махбодийн онцлогтой холбоотой байж  мэдэх юм гэж тайлбарласан байна. Ингэхдээ тэр  энэ нь өвчин  сэдэрсэн үү, эсвэл дахиж халдвар авсан авсан уу гэдгийг нарийн тайлбарлаж чадаагүй байна.  Вирус “биед бүрэн байхгүй болоогүй” юмуу “эсрэг биет хангалттай бүрэлдээгүй” байж болох юм гэж эмч үзэж байна.

Үүнтэй холбогдуулан профессор хэлэхдээ, эмнэлгээс гарсны дараа бүх өвчтөнийг бас 14 хоног  тусгаарлах хэрэгтэй гэж онцлон тэмдэглэжээ.  

Тэр Хятад дахь өвчний тархалтын байдлыг “урьдын адил ноцтой” байна гэж тодорхойлжээ. 

Хятадад  дөрөвдүгээр сараас наана коронавирусийн вакцинд  клиникийн туршилт хийхгүй  ажээ.  Үндэсний эрүүл мэндийн хорооны тэргүүний орлогч Зэн Исинь ингэж хэлсэн байна. 

Синьхуа  агентлагийн мэдээлснээр,  вакцины нэг хэсгийг  дөрөвдүгээр

сараас тавдугаар сард хүмүүс дээр турших төлөвтэй байгаа ажээ.

Зарим вакциныг амьтад дээр нэгэнт  туршиж эхлэсэн байна. Түүнчилэн үүдэл эс бүхий бэлдмэл болон системийн үрэвслийн эерэг хариу бүхий хамшинжийг эмчлэх эм хэрэглэх боломжийг бас  судлаж байгаа ажээ. 

Б.Атар


Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Oyuka - 66.249.82.172Өчигдөр

Iim ih ulsaar tarhsan vnen vv

Иргэн - 192.82.64.251Уржигдар

Ийм терлийн евчлел дархлаа уусгэдэг гэдэг биш билуу Вакцин нэмэргуй гэсэн угуу Хэрэв дархлаа уусгэхгуй юм бол жинхэнэ аюул биздээ ДОХ хажууд нь зугээр л

Zochin - 203.91.115.42Уржигдар

Umhii hyatad sunuj alga boloosoi. Hamgiin muu dood garliin guilgachinguudaas eldev yanziin uvchin bainga garna

зочин - 43.242.243.46Уржигдар

энэ бол вакцинд нѳлѳѳлѳл муутайг нотлож бна

ondor nastan - 182.160.34.41Уржигдар

hun bur sonor seremjtei baitsgaay.

irgen - 31.165.215.122Уржигдар

tiim bolohoor taivshirch buzaad zambaraagui bohir baidalruugaa oroh, oluulaa niileh ene ter chin buruu bainaa hymyysee

аги - 202.9.40.161Уржигдар

тэгнээ тэр.. хятадын шинжлэх ухаан барууны түвшинд хүртэл дахиад 500 ЖИЛ ХЭРЭГТЭЙ юм гэсэн..одоо бол корона вирусыг барууныхнаас өөр эдгээж чадах улс орон гэж байхгүй байх..