Гэр бүлээрээ хулгай хийдэг бүлэг этгээдүүдийг баривчилжээ

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид хулгайн гэмт хэрэг үйлдсэн бүлэг этгээдүүдийг илрүүлжээ.

Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүргүүдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг томоохон зах, худалдааны төв, үзвэр үйлчилгээний газрууд, Нийтийн тээврийн автобусанд зохион байгуулалттайгаар халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг Б, Э, Ж, А, Ц нарын гэр бүлээрээ хулгай хийдэг бүлэг этгээдүүдийг баривчилсан юм.  

Одоогийн байдлаар 18 удаагийн үйлдлээр иргэдэд 16.4 сая төгрөгийн хохирол учруулсан байна. Тэд хулгайлсан гар утсаа “Теди” төвийн худалдаачдад борлуулдаг болох нь тогтоогдож шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Иргэд та бүхэн бүхэн халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

ttt - 116.84.110.1682020-02-22 12:21:19

shiorond ni hatagarai

ttt - 116.84.110.1682020-02-22 12:21:19

shiorond ni hatagarai