Цагдаа, цэргийн бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжив

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улс хагас өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн. Үүнтэй холбогдуулан цагдаа, дотоодын цэргийн анги бие бүрэлдэхүүн энэ сарын 13-ны өдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжин ажиллаж байна.

Өндөржүүлсэн бэлэн байдлын үед Улаанбаатар хотод оршин суух хаягтай Дотоод хэргийн Их сургуулийн 164 сонсогчийг хоёрдугаар сарын 20-ны өдрөөс нийтийн хэв журам сахиулах, замын хөдөлгөөний зохицуулалтад нэмэгдлээр ажиллуулах аж.

Сэтгэгдэл бичих