ЭМЯ: БНСУ-аас УБ руу нисэх гэж байсан таван иргэн халуурч байсан тул үлдээжээ

ЭМЯ-наас мэдээлэл өгч байна. БНСУ-д манай 45 мянган иргэн ажиллаж амьдардаг.

Өнөө өглөө халдвар авсан тохиолдлын тоо тус улсад 200 байсан бол сүүлийн мэдээгээр 430 болж өсжээ. Иймд халдвар гарсан хотуудад хөл хорио тогтоон, гараа сайн угаах, малын гаралтай хоол хүнсийг сайн болгож хэрэглэх, амны хаалт зүүхийг зөвлөж эхэлжээ.    

Тус улсаас онгоцоор Улаанбаатар рүү нисэх гэж байсан таван иргэнийг халуунтай байсан тул саатуулсан талаар манай талд мэдээлсэн байна.   

Манай улсад орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн тул томоохон эмнэлгүүдэд үзүүлэх дадлага, сургалт зохион байгуулж байгаа юм. Мөн хоёрдугаар эмнэлэгт 570 ортой тасгуудыг бэлтгэсэн. Тус эмнэлэг халдварын эрсдэл өндөр байгаа шалтгаанаар жирэмсэн ажилтнуудадаа цалинтай чөлөө олгожээ. Мөн ээлжээс бууж буй ажилтнуудадаа халуун хоолоор үйлчилж эхэлсэн байна.      

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалын мэдээллийг хүлээн авна уу. 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

иргэн - 66.181.181.332020-02-23 16:07:37

солонгост байгаа монголчууд минь энд ирээд эмчлэж чадахгүй дорой эдийн засгатай гэдгээ бодоод наанаа эмчлүүлэхийг л бодоорой