Хотын найман постын хөдөлгөөнийг хаахад бэлэн боллоо

Улсын онцгой комиссоос коронавирусын халдвар тархахаас сэргийлэх зорилгоор хэрэгжүүлж байгаа өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд маргааш 08.00 цагаас эхлэн 27-ны 08.00 цаг хүртэл Улаанбаатар хотын орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хаах болсон.

Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд Улаанбаатар хотын нийт 8 постонд хаалт байрлуулж буй бөгөөд одоогоор Өлзийтийн пост, Баруун турууны пост, 61-ийн гарам, Эмээлтийн постонд зам хаах тэмдэг, хаалт байрлуулсан байна.

Шийдвэрийн дагуу энэ хугацаанд автобус, галт тэрэг, автомашинаар Улаанбатараас орох, гарах, аймгуудаас орох гарах хөдөлгөөнийг хааж буй бөгөөд нислэг хамаарахгүй юм.

Ойрын өдрүүдэд цас орж, шуурга шуурах төлөвтэй байгаа бөгөөд иргэдийг хулгайн замаар явж, цасанд суух, хамт яваа хүмүүсийнхээ аюулгүй байдлыг алдагдуулах, даарч хөрөх эрсдлээс сэрэмжлэхийг анхааруулж байна.

Сэтгэгдэл бичих