БНСУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ сэрэмжлүүлэг гаргав

БНСУ-д шинэ коронавирусний халдвар ахуйн замаар хурдацтай тархаж болзошгүй учраас тус улсад суугаа Монгол Улсын ЭСЯ сэрэмжлүүлэг гаргажээ. 

Сэрэмжлүүлэгт, "БНСУ-д байгаа монголчууд Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага болон Монгол Улсын ЭМЯ-наас гаргаж буй зөвлөмжүүдтэй танилцаж, хэрэгжүүлэхийг уриалж байна. Үүнд:

Гараа сайтар савандаж, тогтмол угаах,

Гар халдваргүйжүүлэгч хэрэглэх,

Хоол хүнсийг бүрэн гүйцэд болгож хэрэглэх,

Эмнэлэг, олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ амны хаалт хэрэглэх,

Шувуу болон зэрлэг амьтдаас хол байх,

Ханиалгах, найтаах үедээ ам, хамраа дарж, амны алчуур хэрэглэх

Амьсгалын замын өвчний шинж тэмдэгтэй хүмүүсээс зай барих.

Хэрэв өндөр халуурах, ханиалгах, дотор муухайрч огих зэрэг өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 24 цагаар ажиллаж буй 1339, Цагаачлалын албаны 1345 (09.00-22.00 цагийн хооронд монгол хэлээр хариулт өгнө) тусгай дугааруудад болон ойролцоох эмнэлгийн байгууллагад хандахыг уриаллаа. 

БНСУ дахь нөхцөл байдлын талаар тус улсын Халдварт өвчин судлалын төвийн http://ncov.mohw.go.kr цахим хуудаснаас албан ёсны мэдээ, мэдээлэл авах боломжтойг зөвлөжээ. Мөн өвчний тархалтын нөхцөл байдал болон Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ЭСЯ-ны Консулын хэлтсийн “Embassy of Mongolia in Seoul” фэйсбүүк хуудас, www.mongolembassy.com цахим хуудас, ЭСЯ-ны 02-798-3464 утсаар мэдээлэл авах юм байна. 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Мөөгий би - 202.9.46.1097 минутын өмнө

Миний эх орон аажуухан аажуухан Дэлхийн хойморт нэр суу алдар нь танигдан цаг хугацааны хаалгаар орон явсаар л байна.Монголчууд маань хөөрхөн юмаа олон олон санал бодол эрэгцүүллийг харамгүй бие биентэйгээ санаа бодлоо солилцон түүнийхээ хэрээр энэ аймшигт тахлаас бултаараа сэрэмжилж Төр засаг маань хүртэл зөөлөн хүчний бодлогоор ядарч тэвдсэн Улс оронд гар сэтгэлээ сунгаж хүмүүний хийх ёстой үйлийг сэтгэлийн сайхнаар мэдрүүлж үнэхээр бид мөдхөн Дэлхийд зарчимтай хүмүүнлэг ухаантай ард түмнээр тодрох цаг их ойрхон байна миний эх орны иргэд миний эх орон үнэн голоосоо хөөрхөн юм аа. Би лав тэгж л бодож байна би өөрөө бас хөөрхөний тоонд орж байгаадаа баяртай байна.НЭР СҮР ХИЙМОРИО БАТАТГАНА ШҮҮ ХӨӨРХНҮҮДЭЭ. 2020:02:28 МУ УБ хот Мөөгий би