Японд дуудлага худалдаагаар туна загасыг 1,8 сая ам. доллараар худалджээ

 

Номхон далайн 276 кг жинтэй аварга том хөх туна загасыг Токиод энэ оны анхны дуудлага худалдааны үеэр 193,2 сая иенээр (1,8 сая ам. доллар) худалдсан байна.



Суши-рестораны сүлжээний оператор компани  загасыг худалдаж авчээ. Рэйвийн эриний (2019 оны тавдугаар сард хаан ширээнд заларсан  эзэн хаан Нарухитогийн засаглалын эрин) анхны дуудлага худалдаанаас авсан “олзондоо” маш сэтгэл дүүрэн байгаагийн сацуу,   загасны махыг үйлчлүүлэгч нартайгаа хуваалцахад баяртай байх болно гэж компанийн тэргүүн хэлсэн байна.