ЭМЯ: Иргэд мэдээллээ буруу өгөх, бөглөх, хилийн боомтоо өөрчилж орж ирэх тохиолдол байна

  Эрүүл мэндийн яамнаас  21 цаг 30-минутад дахин мэдээлэл хийлээ.

Энэхүү мэдээлэлдээ:

-"Коронавирусийн халдвар дэлхий дахинд хурдацтай нэмэгдэж байна. Нас баралт мөн нэмэгдэж байна. БНСУ-д ч гэсэн өвчлөл, нас баралт нэмэгдсээр байна. Австри улсад анхны хоёр тохиолдол бүртгэгдлээ. Судлаад үзэхэд Италитай залгаа мужаас нь илэрсэн гэсэн мэдээ байна.

БНСУ-аас нэлээн олон иргэд зорчиж байна. Гэтэл ирсэн иргэдээс ханиах, халуурах шинж тэмдэг илэрч байна. Багануурт гэхэд БНСУ-аас хоёр иргэн хоолой өвдөөд халуурч байна гэсэн зовиуртай байсан тул тусгаарлаад шинжилгээ авч байна. Мөн Төв аймгийн Цээл суманд БНСУ-аас ирсэн иргэн халуурсан тул тусгаарлаад шинжилгээ авсан. Баян-Өлгий аймагт гадаадаас ирсэн нэг иргэн халуурсан байна. Түүнийг тусгаарлаад, хамт ирсэн хүмүүсийг нь ажиглалтад аваад явж байна. Түүнчлэн Асралт Мед эмнэлэгт ойрын үед Солонгосоос ирсэн сэжигтэй хүмүүсийг тусгаарлах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Иргэд хилийн боомтоо өөрчилж, орж ирэх тохиолдох их байна. Жишээ нь, Сөүлээр ирэх байсан иргэд тэндээс ирж байгаа иргэдийг тусгаарлаж байгаа гэх мэдээллийг аваад ОХУ-аар дамжаад Алтанбулагаар орж ирэх гэж байгаа мэдээлэл ирсэн. Тиймээс Сэлэнгэ аймгийн Алтанбулагаар орж ирэх гэж байгаа иргэдийг тусгаарлах бэлтгэл ажлыг хийгээд байна. 

Мөн мэдээллээ буруу өгөх, бөглөх тохиолдол их байна. Жишээ нь, Дэгү хотод сурдаг хүүхэд худал мэдээлэл бөглөөд энд орж ирсэн. Тэгээд зургаа сэлфийдээд фэйсбүүктэй оруулсан байх жишээтэй. Энэ тохиолдлыг хуулийн байгууллагад шалгуулахаар болж байгаа. Иргэд өөрсдөө ухамсартай хариуцлагатай байх ёстой байна. Хэрвээ энэ иргэний үйлдэл нотлогдвол хуулийн хариуцлагаа хүлээх байх. 

БНСУ-аас ирж байгаа иргэд өөрсдийгөө 14 хоног тусгаарлах хэрэгтэй байна. Япон, Солонгост аялаад ирсэн иргэд мэдээллээ үнэн зөв бөглөөд сэжигтэй байвал эмнэлэгт нэн даруй шаардлагатай байна. 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

ebii - 43.242.243.15Уржигдар

uher mongolchuud iim l aimhai archaagui yaduu setgelgeetei hujaagaasaa ch 7n dor amitad shde eh ornoo bodohgui bna

Mungui - 66.181.176.198Уржигдар

Passport deer ni xaana orson garsan temdeglel bgaa bizdee terniig sain xarax xeregtei yum bn daa

mongolhun - 150.129.143.16Уржигдар

uls ard tumnee bodoochee humuusee

Zochin - 66.181.161.19Уржигдар

Uhamsartai baigaachee arai arai

583 - 59.153.112.147Уржигдар

Hun surgiig yanada 1.2 sardaa hool bairaar hangaad gadiur tenuulehgui bh arga hemjee avaach