Өмнөд Солонгост нэг хоногийн дотор халдвар авсан хүний тоо 169-өөр нэмэгдлээ

    Kоронавирус хурдацтай тархаж буй Өмнөд Солонгост нэг хоногийн дотор халдвар авсан хүний тоо 169-өөр нэмэгдэж, 1146 болжээ. Мөн нас барсан хүний тоо ч 11 болсон байна. 2020.02.26-ны мэдээг харахад л ийм байна.

БНСУ-д шинээр халдвар авсан 169 хүний 134 нь Тэгү хотод, 19 нь Гёнбук хотод, 8 нь Бусанд, 4 нь Сөүлд, 2 нь Гённамд, 1 нь Инчёнд амьдардаг иргэд ажээ. Дахин сануулахад Өмнөд Солонгос Коронавирусын эсрэг онц байдал зарласны дагуу эрчимтэй ажиллаж байгаа юм.

Сэтгэгдэл бичих