Ерөнхий сайд Улаанбаатар руу орох, гарах урсгалыг хязгаарласныг сунгах чиглэл өглөө

    Засгийн газар коронавируст халдвар(COVID-19)-аас урьдчилан сэргийлэх цогц асуудлаар хуралдаж байна.

Хуралдааны үеэр орон нутгийн зам, Улаанбаатар хот руу орох, нийслэлээс гарах урсгалыг хязгаарласныг сунгах чиглэлийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өгсөн байна.

Монгол Японы хооронд үйлдэж буй нислэгүүдийг цуцлах, мөн бусад арга хэмжээг цаг алдалгүй авах чиглэл өгсөн бөгөөд авто замын хязгаарлалтыг сунгах дээрх саналыг Улсын Онцгой комисс хуралдаж эцэслэн шийдвэрлэхээр болжээ.

Улсын Онцгой комисс үргэлжлүүлж өнөөдөр хуралдах юм.

Сэтгэгдэл бичих