Д.Нямхүү: Итали улсын иргэдийг ХӨСҮТ-д тусгаарлан эмчийн үзлэг, хяналтад оруулаад байна

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ. Хурлын үеэр ХӨСҮТ-өөс ойрын өдрүүдэд тусгаарлагдсан сэжигтэй тохиолдол болон тэдний шинжилгээний хариуг мэдээлэв.


ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "2020 оны хоёрдугаар сарын 24-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан тав, Орхон аймагт тусгаарлагдсан нэг тохиолдлын шинжилгээний хариу сөрөг буюу коронавирус илрээгүй. 2020 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр Багануур дүүрэгт хоёр, Төв аймгийн Цээл суманд нэг, Орхон аймагт нэг, Баян-Өлгий аймагт нэг буюу нийт таван сэжигтэй тохиолдол тусгаарлагдаж, тандалт судалгаа, шинжилгээ хийгдэж байна" гэлээ. Түүнчлэн тэрбээр БНСУ-д зорчоод ирсэн иргэдийг ажиглалтад авсан. Тодруулбал,

ХӨСҮТ-д зургаа,
Асралт мед эмнэлэгт 37 хүн,
аймгуудад 10, 
мөн Улаанбаатар хотод гэрт нь найман иргэнийг тусгаарлан ажиглалтад орууллаа. Нийт 61 хүнийг ажиглалтад оруулсан.
Италийн Милан хотод загварын шоунд оролцоод өнөөдөр өглөө Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зургаан монгол иргэн, Итали улсын хоёр иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлан эмчийн үзлэг, хяналтад оруулаад байгаа" хэмээсэн юм. Асралт мед эмнэлэгт тусгаарлан ажиглалтад оруулсан 37 хүнээс шинжилгээ авч, өдөр бүр эмчийн үзлэг хийж байгаа аж.

Сэтгэгдэл бичих