Хөдөлгөөний хязгаарлалтыг дахин сунгаж, 6.5 тэрбум төгрөгийн хөрөнгө гаргахаар шийдвэрлэлээ

   Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрээр шинийн дөрөвнөөс эхлээд хөдөө гадаа явах, сар шинээ үргэлжлүүлэх байдал ажиглагдаж байна. Тийм учраас шинийн 8-ныг хүртэл хөдөлгөөний хязгаарлалтыг үргэлжлүүлэх зохицуулалтыг хийхээр Ерөнхий сайд оруулж байна.

Маргааш ажлын өдөр. Төрийн албан хаагч нар 24 цагаар ээлжлэн ажиллаж байна. Төрийн шийдвэрийг хэрэгжүүлж ажиллахыг олон нийтэд уриалж байна

   Засгийн газрын хуралдаанаар коронавирусаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний бэлтгэл ажлын хүрээнд зарим ариутгалын бодис, хангамжийг авахаар 6.5 тэрбум төгрөгийн хөрөнгө гаргахаар шийдвэрлэлээ. Өмнө  нь 4 тэрбум төгрөгийн хөрөнгө гаргаж байсан. 


Сэтгэгдэл бичих