С.Амарсайхан: Орон нутгийн нислэгийг гуравдугаар сарын 2-н хүртэл зогсооно

      Улаанбаатар хотын  Засаг дарга С.Амарсайхан Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.

Тэрээр мэдээлэлдээ:

-“Нийслэлээс гарч, орох хяналтын цэгүүдэд цагдаа, онцгой, мэргэжлийн хяналт зэрэг холбогдох байгууллагууд ажиллаж байгаа. Энэ хугацааг цааш нь сунгаж байгаатай холбогдуулан зохино байгуулалтын ажлууд хэвийн хийгдээд явна. Үүнд анхаарах асуудлууд бий. Өнөөдрийн 23.00 цагаас өнөөдрийг хүртэлх хяналтын цэгүүдэд хийгдэж байгаа ажил зөвхөн аймаг, орон нутгийн Онцгой комиссын даргын зөвшөөрөлтэйгөөр иргэд, автомашинууд нэвтэрч байгаа. Үүнд цахим бүртгэл хийгдэж байна. Иймд орж гарч байгаа иргэдийн бүхий л мэдээлэл цахим хэлбэрт орж мэдээллийн бааз бий болж байгаа. Энэ ажлын хүрээнд зарим хяналтуудад хүн хүчээ нэмж, эмнэлгийн болон анагаах ухааны бусад салбарын нийт 120 гаруй оюутан, эмч, сувилагчийг нэмж ажиллуулж байна.

Улсын онцгой комисс хуралдаж дууссаны дараа Нийслэлийн онцгой комисс хуралдаж шийдвэрүүдээ гаргана. Сүм, хийд, баар, үйлчилгээний газрууд, зарим байгууллагуудтай холбоотой үйл ажиллагааг хязгаарлах, зохицуулалтын хүрээнд ямар ажил зохион байгуулах талаараа ярилцаж шийдвэр гаргана.

БНСУ-ын онгоцоор орж ирсэн, сүм хийдийн үйл ажиллагаа явуулдаг, Монгол Улсад амьдардаг зарим иргэдийг тусгаарласан, шинжилгээ хийсэн. Мэргэжлийн байгууллагууд арга хэмжээ авч ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 28 сүм хийд энэ төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа ТББ байна. Бүх төрлийн шашин, соёлын байгууллагуудыг үйл ажиллагаагаа Засгийн газрын гаргасан шийдвэр, УОК-ийн хууль,тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа зогсооно, үүнд хяналт тавина.  Мөн ресторанууд байна. Байнгын үйл ажиллагаа явуулдаг, яваад буцаж исэн, холбоотой байж болзошгүй, ямар нэгэн сэжигтэй тохиолдлоос урьдчилан сэргийлэх ажлыг мэргэжлийн байгууллагаас авч хэрэгжүүлж байна.

 Нийт 24-26-ны 08.00 цаг хүртэлх хугацаанд 10 орчим зорчигч, 6000 гаруй автомашин орж гарсан бүртгэл байна. Мэдээж иргэдийн гаргасан гомдлууд бий. Нэгэнт шийдвэр гарсан учраас зохих Зөрчлийн тухай хуулийг хууль зөрчиж байгаа иргэдэд авч хэрэгжүүлнэ.

Мөн урьдчилсан байдлаар аймаг орон нутгийн нислэгийг гуравдугаар сарын 2-н хүртэл зогсоож байгаа. Япон Улсаас ирэх нислэгийг зогсоож байгаа.

Сэтгэгдэл бичих