Моника Левински одоо хаана явна?

     Цагаан ордонд дадлагажигч  бүсгүйтэй холбоотой дуулиант явдал 1998 онд ерөнхийлөгч  Билл Клинтоныг  суудлаас нь золтой л  ховхолчихоогүй билээ.

Харин 22 жилийн дараа одоо Моника хаана явна? Тэр ямар ажил эрхлэж байна?  Мөн тэр ямар үндэс угсаатайг ч бас мэдэж авцгаая.

Моника 1973 оны долоодугаар сарын 23-нд Сан-Франциско хотод төржээ. Эцгийг нь Бернард Соломон Левински гэдэг. Гарал үүслээрээ германы еврей. Хавдар судлалын нэртэй эмч хүн.  Харин түүний эцэг, эх нь бүр 1920-иод онд Германаас гарч явжээ.  Гитлерийг засгийн эрхэнд гарах гэж байгааг зөнгөөрөө мэдэрсэнээр,  тэд Сальвадор улсад очиж, тэнд Моникагийн эцэг Бернард төржээ. Түүнийг төрсний дараа тэднийх АНУ-д очсон байна.

Моникагийн ээж Марша Кэй Виленски нь Литвийн еврей Самуэль Виленски болон Белорусын Витебск хотын еврей  Броня Полещук нарын охин аж. 

Тийнхүү Моника Левински Герман, Литва, Белорусын еврей гаралтай гаралтай нэгэн болж байна. Дашрамд дурдахад, Моника Иүдийн сургуульд сурч, жүүдийн шашны сүмд байнга очдог байжээ.



 ДУУЛИАНТ ЯВДЛЫН ДАРАА  АМЬДРАЛ ХЭРХЭН ҮРГЭЛЖЛЭВ?


    Билл Клинтоны хамт дэгдээсэн дуулиант явдал Левинскийг Америкийн поп-урлагийн од болгосон юм.  Түүний тухай ном гарч,  телевизийн нэвтрүүлэгт ч олон удаа уригддаг байжээ.  Энэ номноос Моника Левински 500 мянган доллар, бас телевизийн ярилцлагуудаар дахиад  нэг сая доллар олсон байна. Бүсгүй нэрд гарч явсан оргил үедээ өөрийн цүнхний “The Real Monic” брэндийг ч бий болгожээ.

Image result for Моника Левински

2000 онд Левински  телевизийн рекламд оролцох болж, үүнээс бас нэг сая орчим доллар олсон байна.  Үүний зэрэгцээ тэр телевизэд сэтгүүлчээр ажиллаж,  өөрийн дуулиант шоуг хөтлөж байжээ.

Image result for Моника Левински