АНУ-д коронавирусийн тахал дэгдэх нь гарцаагүй болсныг албаны хүн анхааруулжээ

Шинэ төрлийн коронавирус Хятадаас бусад улс орнуудад эрчимтэй тархаж эхлээд байгаа.

Тэгвэл АНУ-д Covid-19 вирусийн тахал дэгдэх нь гарцаагүй болсныг тус улсын эрүүлийг хамгаалах салбарын дээд албан тушаалтан өчигдөр анхааруулжээ.

“Манай улсын хүн амын дунд уг тахал дэгдэх нь тодорхой боллоо. Одоо бидэнд зөвхөн хэзээ эхлэх вэ, хэдэн хүн өвчлөх вэ гэсэн асуулт л тулгарч байна” гэж АНУ-ын Халдварт Өвчний Хяналт, Урьдчилан Сэргийлэх Төвийн захирал Нэнси Мессионер өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр анхааруулсан байна.

Тэрээр цааш нь хэлэхдээ “Өнгөрсөн долоо хоногт дэлхийн бусад улс орнуудад коронавирус хэрхэн тархсан тухай мэдээлэл, тоо баримтыг аваад бидний төсөөлөл өөрчлөгдөж, болгоомжлолын түвшин нэмэгдлээ. Хамгийн муу тохиолдолд бэлэн байхыг бид Америкчуудад уриалж байна” гэжээ.

Эхний ээлжинд сургуулиудыг хаах, олон хүн цугларахыг хориглох арга хэмжээнүүдийг Америк даяар хэрэгжүүлэх шаардлагатай байгааг Нэнси Мессионер энэ үеэр хэлсэн байна.

АНУ-д өнөөдрийн байдлаар шинэ коронавирусийн халдварын 53  тохиолдол бүртгэгдээд байгаа. Тэдгээрийн 43 нь Хятадын Ухань хотоос ирсэн иргэд болон Японы эрэгт саатуулагдсан “Diamond Princess” хөлгийн зорчигчид байгаа юм.

 

Эх сурвалж: Reuters ikon.mn

Сэтгэгдэл бичих