В.Путин өөртэйгээ адилхан хүмүүсийг ашигладаг уу?

    Владимир Путин ярилцлага өгөхдөө, өөртэйгээ адилхан хүмүүсийг ашигладаг эсэх тухай ярьсан байна.  Путиний хэлснээр, тэр адилхан хүмүүсийг ажилдаа ашиглаж байгаагүй  ажээ.

ТАСС- ын сурвалжлагч Оросын ерөнхийлөгчид  энэ тухай асуулт тавьжээ. В.Путин өөртэйгээ адилхан хүмүүсийг ашиглах эсэх тухай асуудлыг хэлэлцэж байсан  эсэхийг  сурвалжлагч сонирхосон байна.

      Путиний өөрийнх нь хэлснээр, янз бүрийн арга хэмжээнд, тодруулвал очиход тийм ч аюулгүй биш газарт өөртэйгээ адилхан хүмүүсийг ашиглахыг түүнд санал болгож байжээ. Улс орны хувьд амаргүй үе, тодруулвал терроризмтай идэвхитэй  тэмцэж байсан жилүүд, тухайлбал 2000-аад оны эхээр  төстэй хүмүүсийг ажилд татан оролцуулах тухай санааг хэлэлцэж байсныг тэр хүлээн зөвшөөрсөн байна. Путинтэй адилхан хүмүүс байдаг тухай асуулт олон жилийн турш, голдуу  нууц ажилтнуудын дунд түгээмэл байсан юм. Тэдний үзэж байгаагаар, Путин өөртэйгээ адил төстэй хүмүүсийг ашиглаж байсан болж таарч байгаа бөгөөд Оросын ерөнхийлөгчийн  бие биеэсээ бага зэрэг ялгаатай харагддаг гэрэл зургууд сүлжээнд ч янз бүрийн үед гарч байжээ. 



 Чухамхүү энэ асуулт  Сүлжээ хэрэглэгчдийн сэтгэлийг хамгийн их эзэмддэг болж таарч байна.

Б.Атар


Сэтгэгдэл бичих