Коронавирусээс болж Грект олимпийн галыг үзэгчидгүйгээр асаах нь

Үүний шалтгаан нь мэдээж коронавирус тархаж байгаа явдал юм. Грекийн Үндэсний олимпийн хороо ингэж мэдэгджээ. 

Тус орны эрх баригчид  коронавирусийн дэгдэлтээс сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсний дараа Үндэсний олимпийн хороо уг ёслолд спорт сонирхогчдыг оролцуулахгүй байхаар шийдвэрлэсэн байна.

РИА Новости агентлагийн бичсэнээр, Олимпийн гал асах ёслолыг ердөө 100 хүн үзэж болох бөгөөд  тэд бүгдээрээ Олон улсын олимпийн хороо (ОУОХ) болон 2020 оны Токиогийн олимпийн наадмыг зохион байгуулах хорооноос томилогдсон зочид  байх ажээ.

Ерөнхий сургуулилт  гуравдугаар сарын 11-нд  болж, гэхдээ үүнийг үзэгчид, сэтгүүлчдийг оролцуулалгүйгээр явуулах юм байна. Харин гуравдугаар сарын 12-нд  олимпийн гал асаах ёслол Эртний Олимпийн ууланд болох ёстой.  Долоо хоногийн дараа  Афин хотын цэнгэлдэх хүрээлэнд  Олимпийн галыг зохион байгуулах хорооны төлөөлөгчдөд гардуулж өгнө. Олимпийн наадам болох эзэн орноор олимпийн галыг 8 өдөр буухиалах ёстой гэж агентлаг  дурджээ.

Олимпийн наадам долоодугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-нд болох юм.  Бүх зүйл амжилттай болно гэж ОУОХ найдаж байна.

COVID-19-ийн тархалтад мониторинг хийх зорилготой ажлын тусгай хэсэг байгуулна гэж  бий болсон нөхцөл байдалтай холбогдуулан Олимпийн наадмыг зохион байгуулах хороо мэдэгдсэн юм. Сүүлчийн мэдээгээр,  Грекийн нутагт аюулт коронавирусийн халдвар авсан 80-ад тохиолдол бүртгэгдээд байгаа ажээ.

Б.Атар


Сэтгэгдэл бичих