ДЭМБ: Тусгаарлалтын 14 хоногийг сунгах шаардлагатай

Шинэ төрлийн титэм вирусийн талаар эрдэмтдийн сануулсан шинэ мэдээллийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) тэргүүн Тедрос Адханом Гебреисус дамжууллаа. ДЭМБ-ын мэдээлснээр, жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдэд зориулсан шинэ зөвлөгөө гаргасан гэнэ. 

Вирус эхээс урагт эсвэл хөхний сүүгээр дамжин нярайд халдварладаг гэдэг нь эцэслэн тогтоогдоогүй ч ДЭМБ энэ төрлийн хүмүүсийг эрсдлийн бүлэгт багтааж байгаа аж. 

"Жирэмсэн үед эмэгтэйчүүдийн биед өөрчлөлт гардаг нь зарим төрлийн халдварт өртөх эрсдлийг нэмэгдүүлж болзошгүй" хэмээн ДЭМБ-ын тэргүүн мэдэгдсэнийг CNN дамжууллаа. 

Түүнчлэн, хүүхдүүд вирусийн далд тээгчид болж болзошгүйг анхааруулсан байна. ДЭМБ-ын мэдээлснээр, нэг ойтойгоос 18 хүртэлх насны хүүхэд, өсвөр насныханд шинэ төрлийн титэм вирусийн халдварын шинж тэмдэг бага ажиглагдаж байжээ. Халдвар авсан хүүхдүүдийн зургаан хувьд нь биеийн байдал хүндэрсэн бол насанд хүрэгчдийн хувьд энэ үзүүлэлт 18,5 хувь байгаа аж. 


Мөн халдвар авсан хүмүүсийн тухайд, өвчтөнд өвчний шинж тэмдэг байхгүй болсоны дараа ч бусад хүнд халдвар тараах өндөр магадлалтай тул шинж тэмдэг алга болсноос хойш дор хаяж хоёр долоо хоног тусгаарлах шаардлагатай гэж ДЭМБ анхааруулсан байна.

SHUUD.MN

Сэтгэгдэл бичих