Инстаграм хуудсаа хөгжүүлэхийн тулд та юу хийх ёстой вэ

Сүүлийн үеийн залуус, тэр дундаа “Z” үеийнхэн фэйсбүүкт биш “Инстаграм” хуудсанд илүү цаг зарцуулдаг болжээ. Эх сурвалжгүй олон сенсаци, хар бараан мэдээллээс илүү гэгээлэг, цэгцтэй цахим хэрэглээг эрхэмлэх болсон учраас энэ байх.  Тэгвэл яаж “ИНСТАГРАМ”-аа хөгжүүлж, олон дагагчтай болох вэ. Дор бичигдсэн энгийн алхмууд танд заавал тус болно.

1. ХАШТАГ ХЭРЭГЛЭХ БУЮУ ЧАГТ  /Hashtag/

Магадгүй та инстаграмдаа зураг хийхдээ жирийн нэг эможи эсвэл ямар ч тайлбар бичилгүй хоосон оруулдаг уу. Хэрэв тийм бол одооноос зургаа хийхдээ бусдад чиглэж өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн тайлбарыг заавал бич. Урт тайлбар оруулахаас санаа зовох хэрэггүй. Мөн хаштаг нэмээд үзээрэй. Хаштаг нь таны зургийг илүү олон хүнд хүрэхэд тусладаг. Инстаграмд нийт 30 хаштаг хэрэглэх боломж байдаг. Тиймээс та 25-30 төрлийн хаштаг хэрэглэх илүү үр дүнтэй. Жишээ нь, #mongolia #ulaanbaatar #positive #goodvibes #goodmemories #instameeting #feeling #Sundayfunday гэх мэтээр зурагтайгаа холбоотой хаштагыг ашиглаж хэвшээрэй.

2. LOCATION БУЮУ БАЙГАА БАЙРЛАЛАА ТААРУУЛАХ

Зургаа дарж инстаграмд хийхдээ хаана авхуулсан байрлалаа заавал тохируул. Энэ нь өмнө тэр байршилд зураг авхуулсан хүмүүст харагдах магадлалыг өсгөдөг.


3. ТАНЫ ИНСТАГРАМ ХУУДАС ӨНГӨ ҮЗЭМЖТЭЙ БАЙХ

Жигд хэмжээ, нэг төрлийн өнгө эсвэл эффект ашиглан инстаграм хуудсаа эмх замбараатай, цэгцтэй харагдуулах нь чухал. Мөн профайл дээрх танилцуулга хэсэгтээ анхаарах. Өөрийгөө тодорхойлох чиглэлээ цөөн үгт багтааж бичих хэрэгтэй. Хөтөлдөг суваг, сайт, хуудсуудаа холбовол бүр сайн. Таны ямар сонирхол, мэргэжилтэйг харсны дараа хүмүүс дагах эсэхээ шийддэг.


4. ЗӨВХӨН ЗУРАГ ГЭЛТГҮЙ БИЧЛЭГ, СТОРИ, ЛАЙВ ХИЙХ

Хэрэв инстаграмдаа лайв хийх юм бол таныг дагадаг хүмүүсийн стори дээр 24 цагийн турш гарч ирдэг. Илүү олон хүнд хүрнэ гэсэн үг. Идэвхтэй байна гэхээр өдөр болгон зураг оруул гэсэн үг биш. Харин сториг тогтмол хийх нь илүү үр дүнтэй.


5. ЗУРГИЙН ЧАНАР ХАМГИЙН ЧУХАЛ            

Та өдөр бүр инстаграмаа идэвхжүүлж, хаштаг ашиглаж, байршлаа зааж, био-гоо үзэмжтэй болгосон ч гэсэн оруулж байгаа зураг чанаргүй бол ямар ч үр дүнгүй. Тиймээс сонирхолтой утга бүхий, чанартай зураг даруулах хэрэгтэй. Мөн зургаа инстаграмын эффектээр биш өөр программаар засч оруулвал илүү гоё харагддаг. Яг одоо өөрийн хуудас руугаа ороод эдгээр алхмыг туршаад үзээрэй.