Бостон Селтикс багийн тоглогч коронавирусийн халдвар авсан нь батлагджээ

Бостон Селтикс багийн тоглогч Маркус Смартын шинэ коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарч халдвар авсан нь батлагджээ.

Маркус Смарт өөрийн твиттер хаяг дээрээ ийнхүү бичжээ. Тэрээр " Би таван өдрийн өмнө шинжилгээ өгсөн бол өнөөдөр миний хариу гарч эерэг гэж тогтоогдлоо. Би өөрийгөө шинжилгээ өгснөөсөө хойш тусгаарлаж байгаа. Тэнгэр минь! Covid-19-ийг маш нухацтай өндөр түвшинд авч үзэх хэрэгтэй. Манай улсын эмнэлгийн ажилчдын #1 нэн тэргүүний зорилт энэ гэдгийг би мэдэж байна. Бид бүхэн боломжтой бол хурдхан шиг илүү олон шинжилгээнд хамрагдах хэрэгтэй" гэжээ.

Мөн тэрбээр "Надад одоогийн байдлаар ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байгаа. Гэхдээ залуу үеийнхэн маань өөрсдийгөө тусгаарлаж, зай барих хэрэгтэй. Энэ тоглоом биш. Амиа бодсон зүйл битгий хийгээрэй. Бид хамтдаа үүнийг ялан дийлж, хэсэг хугацааны дараа ард нь гарсан байх болно. Хайртай шүү" гэсэн байна.

Сэтгэгдэл бичих