COVID-19-ийн вакциныг эмчилгээнд туршиж эхлэв

БНХАУ-ын Цэргийн шинжлэх ухааны академийн академич Чэнвэйгээр удирдуулсан судалгааны баг COVID-19-ийн вакциныг амжилттай гарган авч эмчилгээний туршилтыг эхлүүлсэн талаар мэдээллээ.

Вакцин гаргаж авах төрийн үүрэг даалгавартай тус баг өнгөрөгч 1-р сарын 26-нд Үханьд очиж, халдварын эсрэг вакциныг судлан бүтээх авах ажлыг шамдан эхлүүлсэн билээ. Тэд өчигдөр буюу энэ сарын 16-ны 20:18 цагт шинэ вакциныг клиник туршилтад оруулжээ. 

Аакадемич Чэнвэйгийн судалгааны баг Үхань хот дахь томоохон компаниудтай хамтран Эбола вирусын эсрэг вакциныг амжилттай гарган авсан туршлагадаа тулгуурлан ажилласан байна. Эмзүй хийгээд вирусын тандалт, эмчилгээний олон төрлийн судалгаанд тулгуурлан COVID-19 халдварын эсрэг вакциныг гаргажээ. 

Энэ сарын 16-ны орой академич Чэнвэйгээр удирдуулсан судалгааны багийнхны шинэ бүтээл болох COVID-19-ийн эсрэг вакцинд зөвшөөрөл олгож, эмчилгээнд туршиж эхэлсэн байна. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com

Сэтгэгдэл бичих