Ө.Энхтүвшин: Гадаадаас ажиллах хүчин оруулж ирэхгүй, хойшлууллаа

Засгийн газрын ээлжит бус хуралдаан хуралдаж дуусаад, гарсан шийдвэрээс танилцуулж байна.

Улсын онцгой комиссийн дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин "Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг дөрөвдүгээр сарын 30-н хүртэл сунгах УОК-ийн шийдвэрийг ЗГ-аас дэмжлээ.

Мөн гадаадаас ажиллах хүч авах асуудлыг хойшлууллаа.

Цагаан нуурын боомтоор орж ирж буй иргэдийн тоо нэмэгдэж байна. Үүнийг журамлахын тулд тус боомтоор орж ирэх хөдөлгөөнийг 3 дугаар сарын 23-ны өдрийн 20 цаг хүртэл үргэлжлүүлээд үүнээс хойш хаана.

Алтанбулагийн боомтоор орж ирэх хүмүүс их байгаа тул журамлах шаардлага байна.

Ингэхдээ ирэх долоо хоногийн Бямба гарагийн 06 цаг хүртэл хүмүүс хүлээж аваад, үүнээс хойш хаахаар шийдвэрлэлээ.

Хилийн боомтоор зорчих хөдөлгөөн их байна. Иймд нэг хэсэгтээ гадаадын жуулчид авахгүй байхаар шийдвэр гаргасан ба уг ажлыг хойшлуулж байна.

Түүнчлэн дөрөвдүгээр сарын 5-н хүртэл буюу 14 хоног орон даяар халдваргүйжүүлэлт хийхээр боллоо" гэв.

Сэтгэгдэл бичих