Ажлын байрны стрессийг зохицуулах энгийн аргууд

Ажлын байрны стресс нь ажил мэргэжлийн онцлогоос хамааран байгууллагуудад янз бүрээр илэрдэг байна. Харин үүсэж байгаа шалтгааныг байгууллагатай холбоотой, ажилчдаас өөрсдөөс нь хамаарах гэсэн хоёр бүлэгт хуваан авч үздэг. Тиймээс стресс үүсгэж байгаа шалтгааныг зөв тогтоож, ажлын байрныхаа онцлогт тохируулан стресс зохицуулах, тайлах аргуудыг  сонгон хэрэглэх чухал юм.

Стрессийг зохицуулах ажлын байран дээрх энгийн аргууд:

-       Анхаарлаа сатааруулах

-       Стресс үүсч болзошгүй нөхцлөөс зайлсхийх

-       Өөртэйгээ ярих

-       Өдрийн тэмдэглэл хөтлөх

-       Төсөөлөн бодох

-       Тайвшруулах амьсгалын дасгал хийх

-       Сэтгэл хөдлөл буюу мэдрэмжээ удирдах

- Стрессийг зохицуулах  үндсэн аргууд:

- Өөрийн анхаарал, эрч хүчээ асуудлыг шийдвэрлэх болон өөрийгөө зохицуулах гэсэн хоёр чиглэлээр хуваарилж сурах,

- Стресс нь унтаж амарснаар багасдаггүй тул гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөх, хүүхдүүдтэйгээ тоглох эсвэл өөрийнхөө сонирхол, хоббиг хөгжүүлэх,

- Зөв зохистой хооллох, дасгал хөдөлгөөн хийх,

- Ном унших, дуртай хөгжмөө сонсох,

- Бясалгал хийх

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Сэтгэгдэл бичих