Коронавирусийн далд үеийг дунджаар тогтоожээ

COVID-19-ийн далд үе дунджаар 5,1 өдөр үргэлжилж, харин шинж тэмдэг нь  11,5 өдрийн туршид илэрдэг байна. Жон Хопкинсын нэрэмжит  нийгмийн эрүүл мэндийн сургуулийн эрдэмтдийн судалгааг иш татан Оросын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах алба ингэж мэдээлжээ.

Хятадад коронавирусийн өвчин туссан 181 хүний тухай мэдээллийг үндэслэн уг судалгааг хийсэн байна.  Өвчлөгсдийн 97,5%-д нь шинж тэмдэг илрэх  хугацаа 11,5 өдөр байсан  бөгөөд тиймээс  14 өдрийн хөл хорио нь урьдчилан сэргийлэх үндэслэлтэй бөгөөд үр дүнтэй арга хэмжээ болох нь харагджээ. 

Ингэхдээ өвчний далд үе дунджаар таван өдрөөс  жаахан илүү хугацаагаар үргэлжилдэг байна.

“Шинэ вирусийн өвчний далд үеийг яг нарийн тогтоох нь өвчин дэгдэх болзошгүй явцыг илүү сайн үнэлэх боломж олгож, түүнчилэн хяналтын  хөл хорионы болон бусад үр  нөлөөтэй арга хэмжээ боловсруулах боломжийг эрүүл мэндийн ажилтнуудад олгож байна” гэж дээрх алба тэмдэглэжээ.

Заримдаа далд үе хөл хорионы хугацаанаас илүү байгаа ч, энэ нь туйлын ховор тохиолдол болохыг Оросын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах албан цохон заасан байна. 

2002-2004 онд Хятадад дэгдсэн SARS-CoV-2  болон SARS-CoV өвчинтэй төстэй болохыг шинэ судалгаа харуулж байгааг мэргэжилтнүүд дурджээ. Тэгэхэд далд үе 5-7 өдөр байсан байна.

Б.Атар

Сэтгэгдэл бичих