МАХН: Дундаж цалинг 5 сая төгрөгт хүргэнэ

МАХН болон ИЗНН, МУНН хамтран ажиллаж, 2020 оны УИХ-ын сонгуульд нэгдэн оролцох болсон талаараа мэдээлж байсан билээ. Тэгвэл тус эвслээс өнөөдөр /2020.03.24/Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө албан ёсоор гардуулан өглөө.

Энэ үеэр МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга ярихдаа “Хуулийн дагуу намынхаа мөрийн хөтөлбөрийг гардуулахаар хүрэлцэн ирээд байна. МАХН, ИЗНН, МУНН хамтран “Та бидний эвсэл” нэртэйгээр нэгдэж, мөрийн хөтөлбөрөө боловсрууллаа. Монгол хүний цалингийн дундаж хэмжээг таван сая төгрөгт хүргэхээр мөрийн хөтөлбөртөө тусгасан. Эдийн засгийн хүндрэл тооцоог маш сайн хийсэн.

Бид сонгууль зарлагдахаас ч өмнө бүтэн гурван жил мөрийн хөтөлбөрөө боловсруулж, эрдэмтэн, судлаачдын дунд хэлэлцүүлж явсан.  Товчхондоо, Монголын гурван баялаг гэж байх ёстой гэж хөгжлийн бодлогоо тодорхойлсон. Нэгдүгээрт, өргүй монгол хүн эх орныхоо баялаг нь байх ёстой. Хоёрдугаарт, өрх бүр орон сууцтай байх ёстой. Гуравдугаарт, шударга төр Монголын баялаг байх ёстой. Ийм гурван нандин холбоог бид мөрийн хөтөлбөртөө тусгасан. Ингэснээр өрөнд орохооргүй цалин орлоготой иргэдийг бий болгож, өрхийн хувьд орон сууцаар хангагдсан аюулгүй орчинд амьдрахыг хүсч байна. Харин төрийн хувьд авлигаас ангид байж, шударгаар ард түмэндээ үйлчилж чаддаг байх ёстой. Энэ бүгд дөрвөн жилийн дотор биелэх бүрэн боломжтой зорилтууд байгаа”

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

зочин - 203.91.118.1802020-03-25 10:00:35

яаж ийгээд сонгуулиар гарч аваад хэдэн жил лааз өшиглөснийхөө шархыг нөхөх гээд ажиллах байлгүй та нарт тэгэж хууртана гэж байхгүй шүү

өа - 202.179.30.2342020-03-25 08:49:24

муухай муухай сахал тавьсан нүдэнд хүйтэн царайтай юмнууд сайхан шааж бна даа та нар мэддэг юмуу юун 5 сая битгий шаа заа хэнч чадахгүй

Нэр - 202.21.108.1782020-03-25 06:26:11

Хоцрогдсон арга, өөр гоё арга олоо

Zochin - 64.119.20.932020-03-24 19:22:05

Козлы!

иргэн - 64.119.23.12020-03-24 16:41:38

ЦЭЭЖ БАЯНЫ ЦЭЭЖНИЙ ПАН гэдэг энэдээ.ЦАЛИН НЭМЭХ БОДЛОГО БАЙХ НЬ ЗҮЙ ЁСНЫ АСУУДАЛ мөн боловч энэ асуудлыг амжилттай шийдэх арга зам нь ЭНЭ НӨХДИЙН яриад байгаа ЛООЗОН маягийн ТУНХАГЛАЛЫН шинжтэй - сонгуульд санал авах-сэтгэл хөөрлийн агуулгатай "нийгмийн хэллэгээр - поопрол буюу "популизмын далд үе хэлбэр. "МАНАН"- ҮҮСЭХ , ЦЭЦЭГЛЭХ СУУРИЙГ н. Н ЭНХБАЯР /МАХН/ ТАВЬСАН /тавилцсан/ гэвэл нээг их хүн хилсдүүлсэн болохгүй болов уу. ХУУЛЬ ЗӨРЧИХ , ХУВИЙН АШИГ СОНИРХОЛД ХӨТЛӨГДӨХ ЯВДАЛ МАХН-д газар авсан , уламжлжлт ноцтой дутагдал нь гэж дүгнэж болно. ОТ-н нөөц батлагдаагүй байхад Фрийдланд гэгч зальт этгээдэд А лиценз олгосонд тэр үеийн Ерөнхий сайд асанН.ЭНХБАЯР-буруутай гэдэг үнэн үү?Н ЭНХБАЯР-т мааш их асуудалд бийг нийгэм мэднэ. Шийлэг дарга нь ЭМ-ийн сайд байхдаа асар том авилга авч ял эдэлж байгаа . Ер нь иймэрхүү жагсаалтад МАХН-ынхан шил шилээ хараад л урд хойноо ороод жагсах нь тодорхой. ХАРИН БИ ЧАМААС ХОЙГУУР БАЙХ ЁСТОЙ ГЭЭД Л бөөн маргаан болж магад.