Токио-2020 олимпийн наадам 2021 оны зунаас өмнө зохион байгуулагдана

Олон улсын олимпийн хороо (ОУОХ) коронавирус тархаж буй аюултай холбогдуулан Токиогийн 2020 оны олимпийн наадам хойшлогдож буйг мэдэгджээ. Уралдаан тэмцээн 2021 оны зунаас хэтрэхгүй хугацаанд зохион байгуулагдана гэж төлөвлөж байгаа юм.

Өнгөрсөн гуравдугаар сарын 24-ний өдөр буюу мягмар гарагт ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах,  Японы ерөнхий сайд Шинзо Абэ, болон тус орны бусад төлөөлөгч нар гар утсаар хурал хийж, олимпийн наадам хойшлох тараар ярилцжээ. Хурлын үеэр талууд коронавирусийн халдвар дэлхий нийтийн дунд хурдацтай тархаж байгаад сэтгэл зовинож байгаагаа илэрхийлжээ.

Тэд ДЭМБ-аас ирүүлсэн мэдээллийг үндэслэн энэ онд болох олимпийн наадмыг хойшлуулах шаардлагатай гэж үзжээ. Ингэхдээ  хойшлогдох хугацаанд олимпийн гал Японд үлдэнэ.  Үүнээс гадна,  тоглолтын одоогийн нэр TOKYO – 2020 оны олимпийн наадам гэсэн хэвээрээ байх болно.

Олимпийн наадам хойшлогдох нь үүнээс өмнө мөн гуравдугаар сарын 24-нд тодорхой болж, Абэ энэ тухай өөрийн биеэр мэдээллэж байсан. Түүний саналыг Бах “100 хувь” дэмжсэн байна. Олимпийн наадам зохион явуулах тов одоогоор яг тодорхой бус хэвээр байна.  Эргэн сануулахад  Токиогийн олимпийн наадам ирэх долоодугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-нд болох ёстой байсан юм.

Коронавирусийн цар тахлаас болоод 2020 оны хавар-зун явуулахаар товлосон бараг бүх тэмцээн цуцлагдсан билээ. Тухайлбал,  Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн, Америкийн хөлбөмбөгийн цомын тэмцээнийг 2021 онд шилжүүлж, дэлхийн хоккейн аварга шалгаруулах тэмцээн, дэлхийн биатлоны болон цанын цомын тэмцээний сүүлчийн үеүүд бүгд цуцлагджээ.

Б.Атар

Сэтгэгдэл бичих