Бүх хориг арга хэмжээг цуцлахыг Их хорийн орнуудад уриалав

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш коронавирусийн эсрэг тэмцэх зорилгоор бусад  орны талаар үйлчилж буй бүх хориг арга хэмжээг  цуцлахыг “Их хорийн” орнуудад уриалжээ. G20-ийн орнуудын удирдагчдад ерөнхий нарийн бичгийн даргын илгээсэн захидалд ингэж өгүүлснийг Ройтерс агентлаг уламжилсан байна.

“Ингэх нь  COVID-19-ийн цар тахалтай тэмцэхэд нь  хориг арга хэмжээ  үйлчилж буй  орнуудад дэмжлэг үзүүлэхийн тулд хүнсний бүтээгдэхүүн, эмнэлгийн бараа авахад нь хэрэгтэй юм. Ганцаардуулах биш, харин эв санаагаа нэгтгэх цаг ирлээ” гэж тэр тэмдэглэжээ. Гутерриш цар тахалтай тэмцэхэд ахиу нөөц дайчлахыг улс орнуудад бас уриалсан байна.

G20 коронавирусийн  асуудлаар дээд хэмжээний уулзалт яаралтай хийх гэж байгаа нь үүнээс өмнө тодорхой болсон билээ.  Энэ уулзалтыг гуравдугаар сарын 26-нд  видео-бага хурлын хэлбэрээр Интернэтээр явуулах ажээ.  ОПЕК+ (нефть экспортлогч орнуудын байгууллага)  хэлцэл дампуурсантай холбогдон хямрал хурцдаж,   коронавирусийн гарал үүсэлтэй холбоотойгоор АНУ, Хятадын хоорондын түгшүүртэй байдал ихсэж болох юм хэмээн таамаглаж байна.

Б.Атар

Сэтгэгдэл бичих