Д.Нямхүү, Истанбул-ын онгоцоор ирсэн 221 хүнээс 1 хүнд коронавирус илэрч, нийт 11 хүн боллоо

     Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.03.26/ хийж байна. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцлоо.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал :"Тусгаарлах байранд 2126 иргэн ажиглалтад байна. 24 цагийн хугацанад Дархан-Уул аймагт 23 тохиолдол нэмэгдсэнээс хоёр тохиолдлыг сэжигтэй гэж үзэн 37.2 халуунтай, хоолой өвдсөн зовиуртайгаар тусгаарлагдсан. Хоёрдахь иргэн Якутаас дамжиж ирсэн тусгаарласан. Тусгаарлах байранд 309 эмч, эмнэлгийн ажилтнууд ажиллаж байна" гэлээ.

Д.Нямхүү: Истанбул-УБ-ын онгоцоор ирсэн 221 хүнээс коронавирусийн халдвартай нэг иргэн бүртгэгдлээ. Уг онгоц гуравдугаар сарын 18-нд ирсэн бөгөөд Монголд COVID-19 халдвар авсан хүний тоо 11 боллоо. Мэргэжлийн байгууллагууд халдварын үнэлгээг дахин хийж Монголд COVID-19 халдвар тархах эрсдэл маш өндөр гэж дүгнэсэн. Хяналт тандалтыг нарийвчлан хийж, халдвар авсан хүний ойрын хавьтлын хүмүүсийн тандаж, ажиллаж байна.


Нэг өдөрт коронавирусийн халдвартай нэг хүний эмчилгээнд хамгаалах хэрэгсэлтэйгээ нийлж, 800 мянган төгрөг зарцуулж байна.  

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа: Дэлхийн 150 оронд коронавирусийн халдварын 100-гаас цөөн тохиолдол бүртгэгдлээ. Эрүүл мэндийн ажилтныг сургаж бэлтгэх, сэжигтэй тохиолдлыг эрт илрүүлэх, тусгаарах ажиглах байрыг нэмэгдүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зэрэг зургаан зөвлөмжийг ДЭМБ өгч байна. Нэг хүн дараагийн хүнийг халдварлуулах дундаж хугацаа 4.8 хоног байна.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

- 202.9.40.642020-03-26 12:40:17

Хүн бүү оруулаач гаднаас өвчин оруулаад байх юм

Зочин - 202.55.188.432020-03-26 11:17:44

2000 хүрэхгүй хүмүүс авчраад халдварын тоо 11 боллоо. Одоо нэмж 20,000 хүн авчрах ухааны юм ярьж байна. Гаднаас зохион байгуулалттайгаар халдварыг зѳѳж ирдэг цор ганц орон Монгол л байна.