ОХУ-ын зэвсэгт хүчин коронавирустэй тэмцэх бүлэглэл байгуулжээ

   Оросын Баруун цэргийн тойргийн нутгийн дөрвөн бүс нутагт  коронавирустэй тэмцэх төрөлжсөн бүлэглэл байгуулжээ.

“Бүлэглэлийн бүрэлдэхүүнд  цацраг, химийн болон биологийн хамгаалалтын анги, нэгтгэл, эмнэлэг, инженерийн анги, материал-техникийн хангамжийн хүчин, хэрэгсэл, ерөнхий цэргийн болон танкийн арми, Ленинград мужийн агаарын цэргийн хүчин, пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах хүчний цэргийн цагдаагийн анги нэгтгэл орно” гэж БХЯ-ны мэдээнд өгүүлжээ.

   Байгуулагдсан анги нэгтгэлүүд Ленинград, Нижегород, Воронеж, Курск мужийн цэргийн сургуулилтын талбай руу марш хийхээр бэлтгэж байгаа ажээ. Нийтдээ 1 мянга орчим цэргийн албан хаагч, цэргийн болон тусгай зориулалтын 200 гаруй нэгж техник дайчилсан байна. Бүлэглэлд химийн хамгаалалтын инженер-техникийн хөдөлгөөнт цогцолбор,  цэргийн ариутгалын цогцолбор,  хээрийн лаборатори, инженерийн тусгай техник орсон байна.

ОХУ-ын зэвсэгт хүчний цэргийн албан хаагчдад коронавирусийн 3214 шинжилгээ хийж, харин халдвар авсан тохиолдол илрээгүй байна. Одоо арми цар тахалтай тэмцэх ажилд идэвхитэй бэлтгэж байгаа ажээ. Эрүүл ахуй-эпидемиологийн байдалд мониторинг хийх есөн шуурхай бүлэг ажиллаж байна. Мөн коронавирусийн халдвар тараагчийг илрүүлэх орчин үеийн олон үүрэг бүхий хөдөлгөөнт модулийн 15 цогцолбор тараан байрлуулжээ.

Б.Атар

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Высокотехнологичные инструменты для заработка на криптовалютных активах - 5.188.210.522020-05-16 02:36:15

http://reyna.userbet.xyz Высокотехнологичные инструменты для заработка на криптовалютных активах https://sadim.com.ua/products/yablonya-kortland-letnee#comment_2608 - Высокотехнологичные инструменты для заработка на криптовалютных активах https://krossman.ru/onlinescan/scan41.html#comment-17 - Высокотехнологичные инструменты для заработка на криптовалютных активах https://ekb.podarki-market.ru/catalog/product-416477/?MID=3656&result=reply#message3656 - Высокотехнологичные инструменты для заработка на криптовалютных активах 161c7da

Иргэн - 59.153.114.1972020-03-27 08:36:27

Орос зээлээ төлөх чадвартаи чадваргүи хоишлууллаа ард иргэдээ нөөцөө бэлд гэлээ бүх төрлиин хүчинээ бэлэн баидалд шилжүүлж баина гэдэг ямарч төрлиин аюул дагалдаж магадгүи болсон юм баина Манаи банк тэгэхэд гүриигээд л дараань монголд үил ажиллгаа явуулахгүи юм шиг лбаина даа Монголчуудаа юм ээлжтэи гэдэгдээ тиимээ

irgen - 150.129.141.422020-03-27 07:54:14

корона дайсан мөн л дөө

Зочин - 64.119.18.132020-03-26 22:01:45

Оросууд ч хоёр дайныг үзсэн, улаан террорыг давсан, Чернобылийн ард гарсан улс шүү, хэдийгээр их хохирол амссан ч гэсэн.

Аниа - 39.115.114.992020-03-26 19:05:21

Цэргийнхэн юу хийх вэ халдвар авсан хүмүүсийг буудаж алах юм болуу. Хүчээр барьж хорих юм болуу