Манчестер Сити клубийн дасгалжуулагч Пеп Гуардиола Испанид нэг сая евро хандивлажээ

Английн Манчестер Сити клубийн дасгалжуулагч Пеп Гуардиола Испанийн коронавирустэй тэмцэх ажилд нь туслахаар нэг сая евро буюу 2.9 тэрбум төгрөг хандивлалаа. Пеп одоогоор Испанийн Барселона хотод гэртээ байгаа бөгөөд хандив нь Барселона хотын анагаах ухааны коллеж болон "Angel Soler Daniel" санд орох юм байна.

Испани улсад өнөөдрийн байдлаар 42 мянга орчим хүн халдвар авч 2991 хүн нас барсан ба Каталан мужид хамгийн их тохиолдол илрээд буй. Хандивын мөнгө эмнэлгийн хэрэгсэл, хамгаалах материал худалдан авахад зарцуулагдах аж.

Пеп Гуардиолагаас гадна                                       

Леонел Месси нэг сая еврог Барселона хотын эмнэлэг болон Аргентин улсад

Криштиану Роналду нэг сая еврог Португалийн Порту, Лисабон хотуудын эмнэлэгт

Роберт Левандовски нэг сая еврог Герман улсад хандивлаад байгаа юм.       

Сэтгэгдэл бичих