Тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдийн анхааралд

Улсын Онцгой комиссын шуурхай штабаас БНСУ, Япон улсад буй Монгол иргэдээ ирэх дөрөвдүгээр сарын  2 –4-нд тусгай үүргийн нислэг зохион байгуулж эх оронд нь авчрах болсон талаар мэдээлэл хийсэн билээ. Дээрх шийдвэртэй холбогдуулж, Гаалийн ерөнхий газар тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдэд дараах анхааруулгыг өгөөд байна.

Анхааруулгад "Монгол Улсын Засгийн газраас БНСУ болон Япон улсад буй Монгол иргэдээ ирэх дөрөвдүгээр сарын  2 –4-нд тусгай үүргийн нислэг зохион байгуулж авчрах шийдвэр гаргажээ. Эдгээр өдрүүдэд Сөүл-Улаанбаатар, Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр ирэх иргэдийн биеэс тусдаа ачааг ариутгаж 14 хоног тусгаарласны дараа гаалийн хяналт шалгалтыг хийж олгоно. Иймд зорчигчид тусгаарлагдсан ачаанаас эд зүйл авах боломжгүй болох тул шаардлагатай хэрэгцээний эд зүйлээ гар тээшиндээ авахыг гаалийн байгууллагаас анхааруулж байна.

Мөн тус онгоцоор ирэх карго ачаанд байгаа дипломат ачаа болон эм, эмнэлгийн хэрэгслийг ариутган 72 цаг тусгаарласны дараа УОК-ын шуурхай штабын зөвшөөрлөөр олгоно. Бусад ачааг ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу 9 хоног тусгаарласны дараа гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтыг зохион байгуулж олгох болно" гэжээ.

                                                                        

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Зочин - 202.55.188.352020-03-27 07:22:38

Эсргүүцэж байна. Тахал зѳѳхѳѳ больё.