АНУ COVID-19-ийн батлагдсан тохиолдлоор дэлхийд эхний байранд оров

АНУ COVID-19 коронавирусийн халдварын батлагдсан тохиолдлоор дэлхийд эхний байранд оржээ. Одоогоор АНУ-д коронавирусийн 81 мянга гаруй тохиолдол бүртгэгдээд байна.  1170 гаруй хүн нас барж, 200 гаруй хүн эдгэрчээ.

Үр дагавар ноцтой байгаа бөгөөд жишээлэхэд Нью-Йоркт 10 өдрийн өмнө 900 гаруйхан тохиолдол бүртгэгдэж байсан бол, одоо 36 мянга гаруй болоод байна.

“Нийгэмд тусгаарлалтаа үргэлжлүүлж буй бүх америк хүнд их баярлалаа. Ингэх нь хэцүү ч, та бүхэн үүнийг хийж чадна. Гэр орондоо байцгааж, тайвшир. Бид маш олон шинжилгээ хийсэн, чухамхүү энэ шалтгаанаар АНУ илэрсэн тохиолдлын тоогоор одоо эхний байрт орж байна. Хамаг учир өргөн цараатай шинжилгээ хийсэнд байгаа юм” гэж АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хэлснийг хэвлэлд дурдаж байна.

Сэтгэгдэл бичих