Сонгиноос Алтанбулаг цэг хүртэлх голын ус ихээхэн бохирдолтой байна

Нэгдүгээр сарын 8- 9-нд, усны чанарын хяналт шинжилгээний хөтөлбөрийн дагуу Туул голын Уубулан, Налайх, Сонгино доод, Хаданхясаа, Алтанбулаг хяналт-шинжилгээний цэгүүдээс сорьц авчээ. Усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойлсон байна.

Шинжилгээний дүнгээс үзэхэд Улаанбаатар хотоос дээш хэсэгт Туул голын усны цахилгаан дамжуулах чанар дунджаар 80 мкСи/см байсан. Харин хотоос доош буюу Сонгиноос Алтанбулаг хүртэлх хэсэгт 8- 10 дахин нэмэгдэж 650- 830 мкСи/см хүрч байжээ.

Туул голын усны 2019- 2020 оны цахилгаан дамжуулах чанарын өөрчлөлтийг дараагийн зурагт үзүүллээ.

Улаанбаатар хотоос дээш болон хот орчимд Туул голын усны ууссан хүчилтөрөгчийн горим хэвийн ба голын ус бохирдолгүй, цэвэр байлаа.

Улаанбаатар хотын хаягдал бохир ус цэвэрлэх төв байгууламжаас цэвэршүүлээд гарч буй хаягдал бохир ус нийлснээс доош буюу Сонгиноос Алтанбулаг цэг хүртэлх хэсэгт голын усны ууссан хүчилтөрөгчийн горим алдагджээ.

Усны чанарын стандарт MNS4586-98 дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/-аас давсан бохирдолтой үзүүлэлт, агууламж өмнөх сарын адил их бохирдол, онцгой их бохирдлын түвшинд хүрсэн байна.

Сэтгэгдэл бичих