Хоёрдугаар бүлгийн цустай хүн коронавирусийн халдварт өртөх магадлал их

II бүлгийн цустай хүмүүс шинэ коронавирусээр үүсгэгдсэн уушигны үрэвсэл өвчинд хамгийн их өртөмтхий гэнэ.  Энэ дүгнэлтийг Хятадын эрдэмтэд гаргажээ. Тэндний хийсэн судалгааны дүн гуравдугаар сарын 16-нд medRxiv порталд нийтлэгдсэн байна. Эрдэмтэд  халдвар аваагүй 3694 хүнээс бүрдсэн хяналтын хэсгийн шинжилгээг судлаад,  тэдний 33,84% нь I бүлгийн, 32,16% нь II бүлгийн, 24,90% нь III бүлгийн,  9,10% нь IV бүлгийн цустайг илрүүлжээ.

Дараа нь мэргэжилтнүүд Уханийн “Wuhan Jinyintan Hospital” эмнэлэгт ирсэн халдвартай 1775 эмчлүүлэгчийн  шинжилгээнд дүн шинжилгээ хийжээ.  Тийнхүү II бүлгийн цустай өвчтөн илүү олон буюу 37,75%, I бүлгийн цустай эмчлүүлэгч 25,80%, III бүлгийн цустай хүмүүс 26,42%, IV бүлгийн цустай өвчтөн 10,03% байсан байна. Ухань хотын өөр эмнэлэг болон Шэньжэний эмнэлгийн судалгаа мөн ийм дүнтэй гарчээ.

Тийнхүү, II бүлгийн цустай хүмүүс халдвар авсан өвчтөнүүдийн дунд  олон байсан учир,  тэдний хувьд уг өвчин бусдыг бодвол илүү аюултай ажээ.

Б.Атар

Сэтгэгдэл бичих