Иргэддээ мөнгөн тэтгэмж тарааж буй улсууд


Канад
 
Канад улс иргэддээ 75 тэрбум ам.долларын коронавирусийн тусламжийн багц тараахаар болжээ. Энэхүү яаралтай тусламж нь санхүүгийн хувьд хэцүү байдалд ороод буй канадуудад туслах эдийн засгийн өдөөлт болж өгөх юм.
Засгийн газрын мэдээлснээр өнгөрсөн долоо хоногт канадууд ажилгүйдлийн тэтгэмжийн талаар бараг нэг сая нэхэмжлэл гаргасан бөгөөд энэ нь Канадын ажиллах хүчний 5 орчим хувьтай тэнцэж байгаа юм.
Angus Reid хүрээлэнгээс гаргасан судалгаагаар Канадын өрхийн 44% нь коронавирусийн улмаас ажлын цагаа алдсан өрхийн гишүүн бий хэмээн мэдээлжээ. Харин гуравны нэг нь түрээсийн төлбөрийнхөө талаар санаа зовж буйгаа илэрхийлжээ.
Канадын ерөнхий сайд Жастин Трюдо энэ долоо хоногт хуулийн төслийг парламентаар дамжуулан өргөн барина гэж амласан байна.
Орон нутгийн засаг захиргааны байгууллагууд коронавирусийн тархалтыг зогсоох арга хэмжээнүүдийн хүрээнд олон мянган аж ахуйн нэгжүүд хаалгаа хаахад хүрээд байгаа билээ. Канадын газрын тос, байгалийн хийн салбар мөн огцом уналтад орж Western Canadian Select-ийн нэг баррель газрын тосны үнэ нэгдүгээр сард 35.82 ам.доллар байснаас өнгөрсөн долоо хоногт ердөө 5.43 ам.доллар болжээ.
 
  Уг хуулийн төсөлд хүүхэдтэй гэр бүлд олгох хүүхдийн тэтгэмжийн төлбөрийг нэмэгдүүлэх, жижиг бизнес эрхлэгчдэд зориулсан цалингийн тэтгэмж, татварын хөнгөлөлт зэрэг арга хэмжээ багтах аж. Тусламжийн хүрээнд COVID-19-ээс болж ажлаа алдсан хүмүүст сард 2000 ам.долларыг дараагийн дөрвөн сарын хугацаанд олгохоор болжээ.

 Энэ нь хөл хорионд орсон, өвчтэй гэр бүлийн гишүүнээ асарч буй, ажлаас халагдсан эсвэл ажил олгогчоосоо цалингаа аваагүй хүмүүст хамаарах аж.
Лхагва гарагт Ерөнхий сайд Трюдо нэхэмжлэл гаргаснаас хойш 10 хоногийн дараа мөнгө хүлээн авах боломжтой хэмээн мэдэгджээ.
 
Эх сурвалж: BCC http://(https://www.bbc.com/news/world-us-canada-52022506)
 
 
АНУ
 
Вашингтоны хууль тогтоогчид коронавирусийн улмаас хүнд цохилтод ороод буй эдийн засгаа тэтгэх зорилгоор хоёр триллион ам.долларын тэтгэмжийн тухай хуулийн төслийг боловсруулж байгаа бөгөөд олон Америкчууд 1200 ам.долларын мөнгөн тусламжийг авах төлөвтэй байгаа аж. Гэрлэсэн хосуудын хувьд орлогын албан татвараа хамтад нь бүртгүүлдэг бол 2400 ам.доллар авах боломжтой бөгөөд мөн хүүхэд бүрт 500 ам.доллар тараах ажээ.
Гэвч иргэд хамгийн сүүлийн татварын тайлан дахь нийт орлогын талаар тодорхой шалгуурыг хангасан тохиолдолд мөнгө авах боломжтой болох аж. Хэрэв жилийн 75 мянган ам.доллар эсвэл өрхийн тэргүүнээр 112,500 ам.доллараас дээш орлоготой бол мөнгөн тусламжийн дүн буурч эхлэх юм байна. Эдгээр дүнгээс давсан 100 ам.доллар тутамд мөнгөн тусламжийг таван ам.доллароор бууруулах аж. Харин жилийн орлого нь 99 мянган ам.доллар ба түүнээс дээш бол мөнгөн тусламж үзүүлэхгүй аж.
Ямар ч орлогогүй ба засгийн газрын тэтгэмжийн хөтөлбөрүүдэд хамрагддаг иргэд ч бас мөнгөн тусламжийг хүлээн авах боломжтой аж. Харин үл хөдлөх хөрөнгө, итгэмжлэл болон хууль бусаар оршин суугчид уг тусламжаас огт хүртэхгүй юм байна.
Эрх баригчид төлбөрийг аль болох хурдан тараахыг хичээх аж. Шаардлага хангасан хүмүүс тусламжийн мөнгийг цахим хэлбэрээр болон шуудангаар хүлээн авах боломжтой юм.
Конгрессийн энэхүү хөтөлбөр нь эдийн засгийн хямралаас болж ажлын байраа алдсан америкчуудад хүрэх ажилгүйдлийн тэтгэмжийг ихээхэн өргөжүүлэх юм. Хувиараа хөдөлмөр эрхлэгчид, цагийн ажил хайж байгаа хүмүүс, COVID-19-ийн үр дүнд ажлаасаа гарсан эсвэл ажлын байрандаа очиж чадахааргүй болсон гэх мэт хүмүүст энэхүү тэтгэмж том тус болох нь тодорхой.
 
Эх сурвалж: CNBC http://(https://www.cnbc.com/2020/03/25/congress-to-send-taxpayers-1200-checks-in-the-wake-of-coronavirus.html)
 
 
БНСУ
 
БНСУ коронавирусийн халдварын үеэр бизнес эрхлэгчид болон ажилчдад туслахаар 40 тэрбум гаруй ам.долларын эдийн засгийн тусламжийг бэлтгэж байгаа бөгөөд энэхүү яаралтай тусламжийн багц нь хямралын үед хамгийн эмзэг байдаг жижиг бизнес эрхлэгчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид рүү чиглэсэн ажээ.
 
  БНСУ-ын бүх банкууд 9.6 тэрбум ам.долларын яаралтай тусламжийн сан руу нэвтрэх боломжтой болох ба үүнээс жижиг бизнес эрхлэгчид бага хүүгээр зээл авах боломжтой юм.

 Бүх бизнесийн зээлийн төлбөрийн эцсийн хугацааг зургаан сараар сунгаж байгаа бөгөөд бүх зээлийн хүүг зургаан сарын турш зогсоожээ.
 
Эх сурвалж: UPI http://(https://www.upi.com/Top_News/World-News/2020/03/19/South-Korea-to-move-ahead-with-40B-coronavirus-relief-package/5311584631204/)
 
ХБНГУ
 
 Германы засгийн газар яаралтай тусламжийн 156 тэрбум еврог 2020 оны төсөвт баталжээ. Үүнээс 50 тэрбум евро нь жижиг бизнес эрхлэгчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд зориулсан буцалтгүй тусламж болох аж.
    
Берлин хот тахлын улмаас хүндрэлд ороод буй 250-аас дээш ажилтантай томоохон компаниудыг нөхөн санхүүжүүлэхэд зориулж 500 тэрбум еврогийн сан байгуулсан байна.
 
Франц
 
Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон коронавирусийн тахал өвчнөөр нэрвэгдсэн компани, ажилчдад хязгааргүй төсвийн дэмжлэг үзүүлэхээ амалжээ. Францын санхүүгийн сайд Бруно Ле Мэйерийн үзэж буйгаар үүнд ойролцоогоор 45 тэрбум евро ашиглагдах аж. Мөн бизнес эрхлэгчдэд зориулан 300 тэрбум еврогийн банкны зээлийн баталгааг засгийн газраас өгөх аж.
 
 
Итали
 
Ромд 25 тэрбум еврогийн төсвийн аврах багцаас хөрөнгөө тарааж эхэлжээ. Хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд 500 еврогийн нэг удаагийн тэтгэмж, ажилчиддаа нөхөн төлбөр олгож буй компаниудад төрөөс дэмжлэг үзүүлэх, ажилчдыг халахыг хориглох, хорио цээрийн үеэр ажиллаж байгаа италичуудад мөнгөн урамшуулал олгох зэрэг арга хэмжээнүүдийг авч байгаа аж.
 
Англи
 
Засгийн газраас гаргаж буй тусламжийн багцад хязгаар тогтоогоогүй бөгөөд одоогийн байдлаар 50 тэрбум фунт стерлингтэй тэнцэх хэмжээний төсвийг ашиглаад буй ажээ. Лондон хот ажиллахгүй байгаа ажилчдын цалингийн үнийн дүнгийн 80 хүртэлх хувийг бүх компаниудад нөхөн олгохыг санал болгожээ. Компаниуд хязгааргүй зээлийн баталгаа авах боломжтой бөгөөд томоохон компаниудад Английн Банкнаас шууд зээл авах эрхийг олгож, зарим салбарын бүх компаниудад үл хөдлөх хөрөнгийн татварыг нэг жилийн хугацаатай цуцлах санал гаргасан байна.
 
 
Эх сурвалж: Financial Time shttp:// (https://www.ft.com/content/26af5520-6793-11ea-800d-da70cff6e4d3) sonin.mn

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

зочин - 202.70.34.982020-03-27 12:28:16

ИНГЭЭД МАНАЙД Л АЛГА ДАА НЭР ИХ ХУДЛАА АМЛАСАН ЮМНУУД БУСАД УЛСААС САЙНЫГ НЬ ОЛЖ ХАРЖ СУДЛААЧ

зочин - 202.70.34.982020-03-27 12:28:16

ИНГЭЭД МАНАЙД Л АЛГА ДАА НЭР ИХ ХУДЛАА АМЛАСАН ЮМНУУД БУСАД УЛСААС САЙНЫГ НЬ ОЛЖ ХАРЖ СУДЛААЧ

зочин - 202.70.34.982020-03-27 12:28:16

ИНГЭЭД МАНАЙД Л АЛГА ДАА НЭР ИХ ХУДЛАА АМЛАСАН ЮМНУУД БУСАД УЛСААС САЙНЫГ НЬ ОЛЖ ХАРЖ СУДЛААЧ