Шувууны томуугаас урьдчилан сэргийлэх зөвлөмж

БНХАУ-ын Ухань болон Цинхай, Зүүн-Өмнөд Азид гарч байгаа шувууны томуугийн дэгдэлтийг хянаж, тогтмол анхаарч байх /Манай орны төвийн болон зүүн бүсийн нууранд шувууны томуу өвчин дэгдэхээс сэргийлэх үндэс болох юм.

-       Нүүдлийн шувуудын дайрч өнгөрөх, өндөглөн зусах газарт мал бэлчээхгүй байх, хүн малын хөл хорио тогтоох, мэдээлэх.

-       Орон нутгийн түвшинд бэлэн байдлыг хангах шаардлагатай үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө төсөв, нүүлгэн шилжүүлэлт, ариутгал устгалыг хийх, зардал, зохион байгуулалтыг хангасан байх.

-       Аймаг, нийслэлийн холбогдох байгууллага, эрдэм шинжилгээний хүрээлэн лабораториудтай байнгын мэдээлэл холбоотой байх.

-       Эрдэмтэд, судлаачид тандалт судалгааны дүн авч хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмжийг холбогдох байгууллага, шийдвэр гаргагчдад тогтмол мэдээлж ажиллах.

-       Шувуудын үхэл хорогдлын тухай, ялангуяа гол, нуурын эрэг орчмоор олноор энэдэж буй шувуудын мэдээллийг өөрт хамгийн ойр байх малын эмч, байгаль хамгаалагч, байгаль орчны улсын байцаагч, орон нутгийн удирдлагад мэдэгдэх.

-       Үхсэн болон шархадсан гэх мэт сэжигтэй шувуу харсан үед шувуунд гар хүрч болохгүй ба мал болон нохойгоо холдуулах арга хэмжээг яаралтай авах.

-       Шувууд олноор өвчилсөн, үхсэн нуур, голоос малаа услахгүй байх.

-       Шувуу олноор эндсэн гол, нуурын усыг ахуйн хэрэгцээнд хэрэглэхгүй, мөн усанд орохгүй байхыг анхаарна уу.

Сэтгэгдэл бичих