30 гаруй орны Эрүүл мэндийн сайд онлайнаар хуралдлаа

Өчигдөр /2020.03.27/ 30 гаруй орны  Эрүүл мэндийн сайд дэлхийн өнцөг булан бүрээс коронавирусийн тархалтын эсрэг авч, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл, туршлага солилцон онлайнаар хуралдлаа.

Хуралд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сeргeй Диордица болон газар, хэлтсийн дарга нарын төлөөлөл оролцсон байна.

Түүнчлэн сайд нар халдварын тархалтын талаар улс орныхоо нөхцөл байдлын мэдээлэл өгөхийн сацуу өвчтнүүдийн байрлах газар, эмнэлгээс гарах шалгуур, вакцин үйлдвэрлэгдэж нийлүүлэгдэх хугацааны талаарх шаардлагатай мэдээлэл, зөвлөмжийг солилцсон байна.

Сэтгэгдэл бичих